Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгч “Богд Зонхова”-ын төсөвт хориг тавих ёстой байсан

Л.Бямбажав
2021/11/25

Ардчилсан намаас өнөөдөр /2021.11.25/  4:11 ээлжит мэдээллээ Төрийн ордонд хийлээ. 

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат:  Миний бие Улсын дээд шүүх, Сонгуулийн ерөнхий хороонд хандсан. Монгол Улс хууль дүрэмтэй улс. Тийм учраас иргэн, аж ахуй нэгж, улс төрийн нам ч бай хууль дүрэмдээ захирагдах ёстой. Сонгуулийн ерөнхий хорооноос албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт танаас 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр ирсэн хүсэлттэй танилцлаа. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны наймдугаар сарын 9-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Улсын дээд шүүхийн 2021 оны наймдугаар сарын 9-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны наймдугаар сарын 9-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, Улсын дээд шүүхийн Тамгын газрын 2021 оны долдугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн мэдээлэлд үндэслэн 2021 оны наймдугаар сарын 13-ны өдрийн 70 дугаар тогтоолоор Ардчилсан намыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаарт хийсэн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн болно гэсэн бичиг ирүүлсэн.Улсын дээд шүүх хуулийн хугацаанд бичгээ ирүүлэх байх. Ардчилсан нам Монголын хоёр баганы нэг. Бид удаа дараагийн сонгуульд амжилтгүй оролцсон. Гэхдээ ард түмэн маань Ардчилсан нам хуулийн дагуу эв зүйгээ олоосой гэж хүсч буй. Бид хичээж ажиллана.


Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарь:

-Бид бүлгээрээ дамжуулан эрх баригчид ирээдүйн өв санд халдаж, төсвийг үр дүнгүй зарцуулах гэсэн халдлагуудыг хуульд заасан бүхий л аргаар эсэргүүцэж байгаа. Одоо УИХ-аар хэлэлцэж буй Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр тав хоногийн завсарлага авсан. Төсвийн талаар эрх баригчдын есөн ноцтой алдааг эмхэтгэсэн богино видео бэлтгэсэн. Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн ард та бүхний мэдээлэл олж авах эрхийг ноцтой зөрчиж буй. Уг хуульд олон нийтэд нээллтэй 67 төрлийн мэдээлэл байгаа. Хаалттай мэдээлэл нь 6000 гарсан. Төрийн нууц гэдэг хаалттай мэдээлэл нь 600 гаруй болсон. 


Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

 Хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр тав хоногийн завсарлага авсан байсан. Учир нь зарчмын хувьд болохгүй зүйл байна. Энэ бүрэн УИХ дээр хэлэлцүүлгийн явцад хасагдах байх гэж найдаж буй. Үндсэн хууль дээр төр, байгууллага, хувь хүний нууцын тухай хууль гэж бий. Эрх баригчид хуучин засаглаж байхад Байгууллагын нууцын тухай хуулийг өргөн хүрээнд тавьж, тухайн үеийн хуулийн дөрөвдүгээр зүйлд байгууллагын дарга нь байгууллагынхаа нууцыг тогтооно гэж тусгаж байсан. Энийг дагаад төрийн байгууллагын сайд, дарга нар өөрсдийнхөө болохгүй бүтэхгүй зүйлийг хааж, нуудаг байсан. Ардчилсан намын үед ийм байж болохгүй гээд Нийтийн сонсголын хууль, төсөв мөнгөтэй холбоотой Шилэн дансны тухай хууль гэх мэт төрийн байгууллагын ил тод байдалтай холбоотой олон хуулийн шинэтгэлийг хийсэн. Гэтэл эрх баригчдын оруулж ирж байгаа хуулийн төсөл нь их сайхан нэртэй, дотор нь эсрэг зарчимтай байх жишээтэй. Нэг талдаа хүний эрхийг хамгаална гэж яриад байдаг ч хэлэлцэж буй хуулиарааа түүнийхээ эсрэг хууль баталж болохгүй шүү дээ. Үндсэн хуулиа өшгөлдөг төр байх ёсгүй. Бид цаашдаа эрх баригчдын өөдөөс үгээ хэлж, шүүмжилсэн иргэдийг хамгаалсан чиглэл рүү бодлого гаргаад явж байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл нийтийн сонсголын асуудал нь гацаанд орчихлоо. Нийтийн сонсголыг нэн даруй хийх ёстой. Энэ жил хамгийн ихээр хүний эрхийг уландаа гишгэлээ. Эдийн засгийн эрх чөлөөг хамгийн их боомилсон. Цөөн гишүүн 32 тэрбум төгрөгөөр тоглодог байж болохгүй. Ерөнхийлөгч энэ асуудлаар Засгийн газарт чиглэл өгөхөөс илүүтэй хориг тавих ёстой байсан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
DramaX.mn – Үзэх зүйл үргэлж бий 5 цагийн өмнө
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 10 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 11 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 11 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 12 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 13 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 13 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 13 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 15 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 15 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 15 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 17 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 18 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 18 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 19 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр