Булган аймагт "Хөхүүрийн айрагны соёлын өргөө" барихаар ирэх жилийн төсөвт 3.8 тэрбум төгрөг суулгаж өгчээ. Уг саналыг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гаргаж, төсөвт суулгасан байна. Төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж буй уг асуудлаар Булган аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнээс тодруулахад тэрбээр, Булган аймагт нэн түрүүнд хүүхдийн хоёр ч цэцэрлэг шинээр барих мөн хэрэглээний халуун усны дэд бүтцийг шийдвэрлэх шаардлагатай. Гэвч энэ бүхнийг төсөвт суулгаж чадаагүй. Цаашид сонгуулийн тогтолцоогоо эргэж харж, төсвийн мөнгийг хэсэг хэсэг хуваадаг энэ байдлыг засах ёстой" гэдгийг тэрбээр хэллээ.
Сэтгэгдэл (26)