С.Амарсайхан​: Монгол Улсад мөрдөгдөж буй 6000 гаруй стандартын 60 хувийг нь хүчингүй болгоно

Ш.АДЪЯАМАА
2021/11/26

“Ган Үзэгтэн” ХХК-ийн Zarig.mn видео сайт нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  “Заригийн дугтуй” эвентийг 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр буюу өчигдөр /2021.11.25/ амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүд, яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд, аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий нийт 99 зочин урилгаар оролцож, салбар салбартаа тулгарч буй асуудлуудыг нээлттэй, илэн далангүй ярилцгаасан юм. Тодруулбал, иргэд, ААН-үүдэд хамгийн их хүндрэл, чирэгдэл дагуулдаг зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийн асуудлыг хөндөж, бизнесийн орчинд ямар стандартууд тээг болдог талаар үүнийг төр хэрхэн засч, сайжруулах вэ гэдэгт хариулт, шийдэл олоход “Заригийн дугтуй” эвентийн гол зорилго оршлоо.

Өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж буй 6000 гаруй стандарт бий. Үүний 70-80 хувь нь үндсэндээ социализмийн буюу өнгөрсөн үеийн стандартууд мөрдөгддөг. Тэгвэл эдгээр 6000 гаруй стандартын 60  хувийг нь хүчингүй болгож шинэчлэх талаар анх удаа  Шадар сайд С.Амарсайхан “Заригийн дугтуй” эвентийн нээлтэд хэлсэн үгэндээ онцоллоо.

 Шадар сайд С.Амарсайхан:6000 гаруй стандартын 60 орчим хувийг нь хүчингүй болгож, шинэчилнэ

Тэрбээр энэ тухай хэлэхдээ “Стандарт бол цаг, мөнгө хэмнэдэг хөгжлийн хэмжүүр байх ёстой. Түүнээс биш ажил, амьдралын садаа байх ёсгүй. Өнөөдөр стандарт сайн, сайхан зүйлийн хэмжүүр гэхээсээ илүүтэй хөгжил дэвшлийн садаа болох нь  илүүтэй давамгайлж байгаа. Нэг хэв маягийн хэмнэлд орчихсон, Үүнийг дорвитой бөгөөд хурдтай өөрчлөх шаардлагыг тавьж ажиллаж байна. Ирэх хагас жилийн дотор өнөөдөр мөрдөгдөж буй 6000 гаруй стандартын 60 орчим хувийг нь хүчингүй болгож, шинэчилнэ. Жишээ нь зөвхөн эрүүл мэндийн салбарт 640 орчим стандарт мөрдөгдөж байна. Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг иргэн бүр авдаг. Гэтэл өнөөдөр цөөхөн хэдэн эмнэлэгт наад захын стандарт мөрдөгддөг.Хүний амь нас минут, секундээр хэмжигдэж байхад хүлээн авах дээр өчнөөн юм асууж стори бичээд суудаг. Тиймээс энэ бүхнийг өөрчилж, хамгийн чухал салбараасаа стандартын шинэчлэлтийг эхлүүлнэ.

Мөн Мэргэжлийн хяналтын байгууллагын шаардлага, стандартууд хөгжлийн гацаа байж болохгүй. Хүнд суртал, дааж, давшгүй шаардлагууд иргэдийн ажил амьдралд саад болдог байж болохгүй. Мэргэжлийн хяналтын байгууллагын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, ТББ нь эрхэлдэг байх тэр чиглэл рүү орно. Салбараа хамгийн сайн мэдэх хүмүүст нь хариуцуулна. Жишээ нь талх, чихрийн үйлдвэрт ажилладаг хүн л тэр салбарын стандартыг хамгийн сайн мэднэ. Салбаруудын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор стандартыг мөрдүүлдэг болно” гэлээ.

БОАЖЯ-наас олгодог 19 төрлийн 22 тусгай зөвшөөрлийн зургааг нь бүрэн цахимд шилжүүлнэ  

БОАЖЯ-ны хувьд ААН-үүдэд 19 төрлийн 22 тусгай зөвшөөрөл олгодог. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг цахимаар авч эхэлсэн. Ингэснээр 1000 гаруй иргэн, ААН-ийн материалыг цахимаар авч шийдвэрлэжээ. Мөн химийн аюултай бодисыг хадгалах, тээвэрлэхтэй холбоотой зөвшөөрлийг цахим руу шилжүүлэхээр төлөвлөж буй. Үндсэндээ ирэх онд багтаан дээрх 19 төрлийн 22 тусгай зөвшөөрлийн зургааг нь бүрэн цахимд шилжүүлнэ гэж БОАЖ-ын сайд Н.Уртнасан хэлэв. 

Тэрбээр “Тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол иргэд болон ААН-үүдээс хамгийн их гардаг. Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй болгох чиглэлд манай яам зорьж ажиллаж байна.Цаашдаа ан агнуур, ой, ургамлын тусгай зөвшөөрөл болон бусад тусгай зөвшөөрлүүдийг үе шаттайгаар цахим руу шилжүүлэхээр ажиллаж байна. Намар бүр анхаарал татдаг самрын экспортын зөвшөөрлийг эргэн харж, нөхцөл шаардлагуудаа тодорхой болгож  нийтэд нээлттэй шилэн болгоно. Самрын экспортыг хязгаарлагдмал цөөн тооны ААН-үүдэд олгодог байдлыг хална. Үндсэндээ экспортын зөвшөөрлийн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг шилэн болгохоор ажиллаж байна. Мөн газар эзэмших эрхийн хугацаа сунгах зөвшөөрлийг цахимд шилжүүлэхээр бэлэн болсон” гэлээ.

 Эрүүл мэндийн сайд С.Энхболд:Ирэх онд эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлнэ

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар шинээр байгуулагдсанаар эрүүл мэндийн салбарт хэрэглэгдэж буй эм, эмнэлгийн хэрэгсэлд хатуу хяналттай болсон. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай нүүр тулсан нь бид ажил үйлчилгээгээ цахим руу шилжүүлэхээс  өөр аргагүйд хүрлээ. Эрүүл мэндийн салбарын зарим зөвшөөрөл, эмнэлгийн магадалгаа цахимд шилжсэн. Ирэх онд эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлж, тусгай зөвшөөрлүүд цахимд шилжиж, шилэн болно.  

Бизнес эрхлэгчдийг төлөөлж “Өгөөж чихэр боов” ХХК-ын Ерөнхий захирал С.Түмэнгэрэл: Өнөөдөр нэг бизнес эрхлэгч Монгол Улсын зургаан иргэний амьдралыг үүрч явна

-Монгол Улсад өнөөдөр хангалттай олон стандарт бий. Харамсалтай нь мөрдөгддөг стандарт гэж байхгүй. Хоёрдугаарт, өнөөдөр Монголд нэмээд дабль стандарт гэгч бий болчихсон. Үүнд иргэд, бизнес эрхлэгчид бухимддаг. Хэрэгтэй, хэрэггүй стандартууд их байна. Дүрэм,журам гээд төрийн шаардах юм  нь олон болох тусмаа төрийн албан хаагчид нь нэмэгдэж нөгөө талд нь бизнес эрхлэгчид ядардаг. Өнөөдөр нэг бизнес эрхлэгч Монгол Улсын зургаан иргэний амьдралыг үүрч явна. Энэ тоо найм болбол дийлэхгүй болно шүү. Энэ бүхнийг өөрчлөх цаг нь болсон. 20 жил бизнес эрхлэж жаргал, зовлонг нь туулчихсан бидний хувьд ямар ч нөхцөлд амьдарч чадах дархлаатай болчихсон. Харин дөнгөж эхэлж байгаа бизнес эрхлэгчдэд хүнд нийгэм шүү. 

“Зариг” сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг: Шударгаар татвар төлдөг, ажил олгогч бизнесийнхэнийгээ төрийн дарамтаас өмөөрч дуугарна

“Ган Үзэгтэн” ХХК-ийн  zarig.mn видео сайт 2022 оны нэгдүгээр сараас эхлэн он дуустал, долоо хоног бүр “Заригийн дугтуй” нэртэй 15 минутын контентыг 48 дугаар бэлтгэн хүргэхээр төлөвлөөд байгаа аж. Мэдээ, мэдээллийг газар дээрээс нь шууд, шуурхай, эвлүүлэггүй хүргэдэг тодотголтой “Зариг” сайтын Ерөнхий эрхлэгч Н.Өнөрцэцэг цаашид баялаг бүтээгчид, шударгаар татвараа төлдөг бизнес эрхлэгчдээ  дэмжиж, энэ орчинд ажиллах хууль эрх зүйн орчныг нь сайжруулахад бизнес эрхлэгчидтэйгээ хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Номин: Хүүхдүүд сонгууль өгөхгүй учраас хүүхдээс юм харамлах ёсгүй 2 цагийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ 2 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Би нэр дэвших хүсэлтээ өгсөн, “Чи нас өндөр болсон, одоо яв” гэж хэлж болохгүй биз дээ 3 цагийн өмнө
Баялгийн сангийн эхний өгөөж иргэдийг орон сууцаар хангахад чиглэнэ 3 цагийн өмнө
Х.Ганхуяг: Банкны монополыг задлах асуудалд иргэд хэрсүү хандана гэдэгт итгэж байна 3 цагийн өмнө
Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа 3 цагийн өмнө
ТҮК-н ажилчид тоос сорогч төхөөрөмжтэй боллоо 4 цагийн өмнө
Б.Уянга: Би биш бид илүү үнэ цэнийг бүтээнэ 4 цагийн өмнө
Л.Гүндалай: Хүүхдийн мөнгийг санаачилсан хүний хувьд хэлэхэд ядуурал, улстөрийн бүлэглэлтэй тэмцэнэ 4 цагийн өмнө
126: ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун УИХ-д хүч үзнэ   5 цагийн өмнө
УИХ-ын сонгуульд 23 нам, 2 эвсэл оролцоно 5 цагийн өмнө
ХҮН нам УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардан авлаа 6 цагийн өмнө
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулжээ 6 цагийн өмнө
Ч.Ундрам: Монгол хүн эрүүл байхын үндсийг бүрдүүлсэн хуультай боллоо 7 цагийн өмнө
МЭДЛЭГ БЭЛЭГЛЭЕ  тэтгэлэгт хөтөлбөрт 1800 оюутан бүртгүүлээд байна 7 цагийн өмнө
Хот, тосгоны болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа 7 цагийн өмнө
Хорогдсон 5.6 сая малын сэг зэмийг устгах,булшилжээ 8 цагийн өмнө
Шар өвс шатааж, гал алдсан иргэдэд хариуцлага тооцож байна 8 цагийн өмнө
Х.Хатанбаатар ОУ-ын покерын тэмцээнд шилдэг есөд шалгарлаа 8 цагийн өмнө
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Орхон аймагт ажиллаад ирлээ 9 цагийн өмнө