“Монгол генералуудын өдөр“-ийн баярт зориулан мэндчилгээ дэвшүүллээ

М.Төгөлдөр
2021/04/28

МЭНДЧИЛГЭЭ

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь болсон алтан мөрдэстнүүддээ “Монгол генералуудын өдөр“-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улсад генерал хэмээх эрхэм цолыг олгож, хэрэглэж эхэлсээр өдгөө 77 дахь жилдээ энэхүү өдрийг бид угтаж байна.

БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх генерал цол олгож эхэлсэн энэ өдрийг эх орныхоо халдашгүй дархан байдлын төлөө тангараг өргөн зүтгэсэн цэргийн дээд цолтнуудынхаа үйл хэрэг, эх орныхоо өмнө байгуулсан алдар гавьяаг мөнхжүүлэн, хүндэтгэл үзүүлэх, бахархан дуурайх үзлийг хойч үедээ төлөвшүүлэх, тэдний цэргийн хэргийн өргөн мэдлэг, цэрэг амьдралын баялаг туршлагаас суралцах явдлыг эрхэм болгон тэмдэглэж ирсэн билээ.

“Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий” гэж манай цэргийнхэн ярьдаг. Үнэхээр ч нэгэн үзүүрт сэтгэлээр төр, улсынхаа төлөө зүтгэсэн мянга мянган цэрэг эрсийн дундаас уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, өөртөө тавьсан өндөр зарчимч шаардлага, үйл хэргээрээ шалгарсан шилдэг хөвгүүдээ Монгол төр үнэлж, генералын алтан мөрдсийг соёрхон олгодог билээ.

Дэлхийн түүхэнд нэр, алдраа мөнхөлсөн хурц ухаантай, эрэлхэг зоригтой, баатарлаг цэргийн аугаа жанжид Монголын түүхнээ цөөнгүй тодрон гарсан юм. Цэргийн түүх, цэргийн урлаг судлаач дэлхийн шилдэг эрдэмтэд өнөөдөр ч Монгол жанждын суут ухаан, цэрэг засах, захирах, байлдах урлагийг шимтэн судалж, зохиол бүтээлдээ тусгаж, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт дэвшилтэй хослуулан, стратеги судлалыг гүнзгий хөгжүүлэн улам боловсронгуй болгосоор байгаа нь бидний өвөг дээдсийнхээ суу алдраар бахархах үзлийг хөгжүүлж, “Би Монгол хүн” гэх омогшлыг үргэлж бадрааж байдаг.

Өвөг дээдэс, ахмад үеийнхээ үйл хэргийг нэр төртэй залгамжилж өдгөө ч манай эрхэм генералууд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад албаа нэр төртэй хааж, Монгол төрийн батлан хамгаалах бодлого, зорилт, үйл ажиллагааны түшиг тулгуур, хөдөлгөгч хүч нь байсаар байна.

Эх орон, төр, ард түмнийхээ итгэл хүндлэлийг хүлээж, улс Монголынхоо халдашгүй дархан байдлыг батлан хамгаалах үйл хэргийн манлай болсон эр цэргийн хийморь, эрхэм генералууд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхнийг Монгол цэргийн догшин Их Хар сүлд үргэлжид ивээж байх болтугай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 1 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 3 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 3 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 4 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 22 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20