ӨНӨӨДӨР ДЭЛХИЙ НИЙТЭЭР ТАМХИ ТАТДАГГҮЙ ӨДӨР

О.Шүрэнцэцэг
2017/05/31

Өнөөдөр дэлхий нийтээрээ тамхи татдаггүй өдөр. Энэ өдрийг анх 1988 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уриалж тэмдэглэж эхэлжээ. Түүнээс хойш дэлхий даяар "Тамхины эсрэг өдөр" хэмээн нэрийдэх болсон. Манай улсын хувьд УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг тамхины тухай хуулийг анх санаачилан, олон нийтийн газар болон ажлын байранд тамхи татах мөн сургууль цэцэрлэгээс нэг километр газарт тамхи зарах, ширхэгээр зарахыг хориглосон. "Монголын хууль гурав хоног" гэгчээр нэг хэсэгтээ л гудамж талбайгаар тамхи татах иргэд цөөрсөн ч нөгөө л хугацааны дараа буцаад л хэвэндээ орсон. Захын жижиг түцнээс та ширхэгээр авч болох. Замын хөдөлгөөнд оролцож байгаад сургуулийн ойролцоох дэлгүүрээс өнөөх тамхиа авах жишээтэй. Хороо, дүүргийн Цагдаагийн газраас хяналт шалгалтыг явуулдаг ч тэдгээр худалдааны байгууллагууд зарж байгаа тамхиа хураалгаад 50 мянган төгрөгөөр торгуулаад л өнгөрнө. Маргааш нь нөгөө тамхиа ахиад л зарна.

Тамхи хүний биеийн төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг. Тамхины утааг сороход никотин нь уушигны цусаар дамжин 7 секунт ч хүрэхгүй хугацаанд тархи болон бусад амин чухал эрхтэнүүдэд хүрдэг. Тамхи татсанаар таны шүд шарлаж унах, шүд сулрах, буйл үрэвсэх гээд энгийн өвчлөлүүд илэрнэ. Бүр цаашлаад нүд хорсох, нулимс гоожих, цээж хиржигнэх, дархлалын тогтолцоо гэмтэх гээд маш олон хүндрэлт өвлөлүүд үүсдэг гэдгийг эмч нар анхааруулсаар байгаа. Харин энэхүү хорт зуршлаа хаяснаар таны амьсгалын замын өвчлөл эрс буурна, зүрхний шигдээс 50 хувь буурна, гоо сайхан сэргэнэ гээд маш олон өвчнөөс сэргийлнэ. Иймд та өөрийн болоод бусдын эрүүл мэндийн төлөө хорт зуршлаа бага дээр нь орхиорой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19