МОНГОЛ ХҮҮХДҮҮД АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2017/06/01

Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбайд хүүхэд багачуудын дуу хуур, инээд хөөр цалгиж байна.

1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн байдаг. Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг "Хүүхдийн баяр"-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ жил манай улс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 65 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн "Монгол хүүхдүүд" арга хэмжээг Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд зохион байгуулж байна. Баярын арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар оролцлоо.

Нийслэлийн хүүхэд багачууд, үлгэрийн баатруудын сүрт жагсаал төв талбайд жагсан орж ирснээр баярын арга хэмжээ эхэллээ. Мөн хүндэтгэлийн тоглолт, нийслэлийн дүүргүүдийн соёлын ордон, ерөнхий боловсролын сургуулийн дугуйлангийн сурагчдын тоглолт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын танилцуулга тоглолт зэрэг болж байна. Энэ жил Монгол Улсын Засгийн газар "Хүүхдийн эрхийг хамгаалах хууль"-ийн баталж, хүүхдийн амьдрах, сурч хүмүүжих эрх зүйн орчныг бүрдүүлж чадсаныг Шадар сайд У.Хүрэлсүх онцоллоо. Түүнчлэн "Залуучуудын тухай хууль"-ийг мөн баталж, хүүхэд залуусын хөгжлийн төлөө цогц бодлогыг бий бодлогыг бий болгосныг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хэлсэн юм.

НИТХ-ын дарга Ц.Сандуй хэлэхдээ "Өнөөдөр хүүхэд багачууд юу хүсч, юу бодож байгааг хамтдаа сонсож, түүнийг бид хүүхдийн төлөө хийх бодлогодоо тусгах шаардлага байна. "Аз жаргалтай хот" мөрийн хөтөлбөрийн хамгийн том байр суурийг хүүхдүүд эзэлж байгаа. "Аз жаргалтай үрс" хөтөлбөрийг бид дэвгүүлсэн. Хүүхдүүд сурч боловсрох эрхээр хангагдах ёстой. Сургууль завсардах, цэцэрлэг хүрэлцээгүй гээд олон асуудал бий. Ирэх 4 жилд бид Улаанбаатар хотын бүх хороонд сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэхээр төлөвлөж байна." хэмээгээд хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн С.Батболд монголын бүх хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүслээ. "Миний хувьд ч хүүхдийн баяр бол хамгийн сайхан дурсгалтай баяр байсаар ирсэн. Нийслэлийн төр, захиргааны байгууллагын зүгээс хотоо "Аз жаргалтай Улаанбаатар" болгох зорилт тавьж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Хотын даргын тухайд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн даргын албыг хашдаг. Тийм ч учраас хүүхдүлүд сурч боловсрох, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчтэйгээ нягт хамтран ажилладаг орчныг бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж байна. Засаг даргын мөрийн хөтөлбөртөө цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ аюулгүй, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх ажлуудыг тусган хэрэгжүүлж эхэлсэн." хэмээлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 12 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 12 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 17 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19