МОНГОЛ, ОХУ ХӨДӨӨ АЖ АХУЙ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРЧ АЖИЛЛАНА

О.Шүрэнцэцэг
2017/06/02

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын тэргүүн, Засгийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Алексей Самбуевич Цыденов өнөөдөр бараалхаж, хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцлаа.

Талууд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа нь худалдааны нийт эргэлт, хөрөнгө оруулалтын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт санал нэгдэв. Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсноос хойш хил орчмын бүс нутгийн худалдаа нэмэгдэж, бараа эргэлт нэмэгдсэн нь Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа бүхий л салбарт эрчимтэй хөгжих суурийг тавьсан юм. Цаашид ОХУ-тай ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөж буй "Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр" байгуулагдвал бүх талын хамтын ажиллагаа одоогийнхоос эрс дээшлэх таатай орчин бүрдэнэ гэж Ерөнхий сайд хэлэв.

ОХУ-д, тэр дундаа хил орчмын бүс нутагт мах, махан бүтээгдэхүүн экспортлох, үржлийн мал нийлүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар талууд тохирлоо.

Хил залгаа бүс нутгуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэд бүтэц чухал нөлөөтэй. Одоогоор төмөр зам болон олон улсын автозамаар манай хоёр улс холбогдож байгаа. Цаашид тээврийн дэд бүтцийг сайжруулах, мөн хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг эрчимжүүлж, Монгол, ОХУ, БНХАУ хооронд байгуулсан "Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр"-ийг бодит ажил хэрэг болгох талаар ярилцав. Тухайлбал, гурван улсын нутаг дэвсгэрээр хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэлээ.

Түүнчлэн эрчим хүчний хангамжийн асуудлаар хоёр талын эрдэмтдийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19