ФРАНЦЫН ЭМЧ НАР ГССҮТ-Д АЖИЛЛАЖ БАЙНА

О.Шүрэнцэцэг
2017/06/03

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, БНФУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Элизабет Барсак, БНФУ-ын ЭСЯ-ны Эдийн засгийн асуудал эрхэлсэн Анне Биро болон БНФУ-ын Нэгдсэн эмнэлгийн эмч нар өнөөдөр ГССҮТ-д ажиллалаа. ГССҮТ нь 2009 оноос эхлэн БНФУ-ын Орлеан хотын Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, тус хамтын ажиллагааны хүрээнд БНФУ-ын Орлеан хотын дүрс оношилгооны тасгийн эмч, Мэдрэлийн тасгийн эмч, Лабораторын тасгийн эмч, Сэргээн засах эмчилгээний эмч нар ГССҮТ-ийн эмч нар хамтран ажиллаж байна. Тодруулбал, Орлеан хотын Нэгдсэн эмнэлгийн эмч нар жил бүр багаараа Монголд ирж, ГССҮТ-ийн эмч нар тус хотод очиж харилцан туршлага солилцож байгаагаа ажээ. Энэ үеэр Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ "Бид хамтран ажиллаад нилээдгүй хугацааг үдэж, маш их туршлага хуримтлуулж чадлаа. Хоёр орны эмч нар хамтран туршлага солилцсоноор манай ГССҮТ-ийн ясны гэмтлээс эхлээд нугасны хавдрын түвшинг Европын стандартын дагуу эмчилгээ, оношилгоог хийж байна. Цаашлаад эрчимт эмчилгээний эмч нарыг тус сургалтанд хамруулж, зарим шаардлагатай багаж тоног төхөөрөмж, шинэ технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байна. Хоёр эмнэлгийн хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна." гэлээ. Мөн энэ үеэр ГССҮТ нь эрүүл мэндийн үйлчилгээг орон нутагт шуурхай хүргэх зорилгоор өөрийн эзэмшлийн газартаа нисдэг тэрэг буух талбайтай болсон боловч одоогоор нисдэг тэрэг байхгүй тул энэ тал дээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн Францын талаас хүссэн юм. ЭМЯ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19