ТӨМӨР ЗАМ, БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХАД ОХУ-ТАЙ ХАМТАРНА

О.Шүрэнцэцэг
2017/06/03

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр \2017-06-02\ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворковичтэй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээний олон талт асуудал тухайлбал, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтэц, хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа.

Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, энэ салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд манай улсын нутаг дэвсгэрт баригдах усан цахилгаан станц, дулааны цахилгаан станц, техникийн шинэчлэл, боловсон хүчин бэлтгэх дамжуулах шугам сүлжээг өргөжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр тал тодорхой байр сууринд хүрлээ. Монголын эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор хоёр талын хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо. Ингэснээр Азийн супер сүлжээ байгуулах олон улсын санаачилга, ОХУ-ын Азийн супер цагираг байгуулах санаачилгуудыг уялдуулж, Монгол Улсаар дайруулан ОХУ болон БНХАУ-ыг холбосон эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх асуудал дээр хоёр улс нэгдмэл байр суурьтай байгаагаа нотоллоо.

Монгол, Орос, Хятад гурван улсын "Эдийн засгийн коридор байгуулах" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төмөр замын коридороос эхлэхээр харилцан тохиролцов. ОХУ Курагино-Кызыл чиглэлийн төмөр замын сүлжээгээ манай улсын хойд чиглэлийн төмөр замын сүлжээтэй холбох сонирхлоо илэрхийллээ. Энэ төсөл хэрэгжсэнээр Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтаар дамжин манай улсын ачаа эргэлт эрс нэмэгдэх юм. ОХУ-ын зүгээс ойрын нэгээс хоёр сарын хугацаанд тодорхой шийдвэр гаргана гэж ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.В.Дворкович хэлсэн. Мөн "УБТЗ" нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжих, санхүүгийн чадавхыг сайжруулах зорилгоор хоёр тал төмөр замын дамжин өнгөрөх ачаа тээврийг тогтвортой нэмэгдүүлнэ гэж хэллээ.

Энэ удаагийн уулзалтын хүрээнд манай хоёр улсын зүгээс байр суурь нэгдсэн бас нэгэн чухал асуудал бол Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа юм. ОХУ-ын Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжтайгаар Монгол Улсын мал сүргийг эрүүлжүүлэх хөтөлбөрийн хоёр дахь шатны төслийг хэрэгжүүлэх болсон. Төслийн хүрээнд өгөх 4.2 сая тун вакциныг буцалтгүй тусламжаар нийлүүлэх, мөн энэ салбарын техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, мэргэжилтэн бэлтгэх зэрэг цогц дэмжлэг үзүүлж, цаашдын хамтын ажиллагааг өргөн хүрээнд хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Мөн хоёр улсын ойн санг хамгаалах чиглэлээр харилцан ярилцаж, Монгол орны шилмүүст ойд ойн хөнөөлт шавжтай биологийн аргаар тэмцэх Оросын ойчдын технологийг Монгол Улсад дамжуулах төслийг санхүүжүүлэн хэрэгжүүлэх, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нягт хамтран ажиллахаар боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19