ЭНЭ САРЫН 10-11-НИЙ ӨДӨР ГАДААДАД БАЙГАА ИРГЭДЭЭС САНАЛ АВНА

О.Шүрэнцэцэг
2017/06/05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн саналын хуудас хэвлэх ажил эхэллээ. Юуны өмнө гадаад улсад байгаа сонгогчдын саналыг энэ сарын 10-11-ний өдөр авах тул гадаадад байгаа иргэдээс авах саналын хуудсыг эхлэн хэвлүүлж дуусгалаа.

Саналын хуудсыг "Монголын үнэт цаас хэвлэл" ХХК хэвлэж байгаа бөгөөд хэвлүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцаж, тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллав. Мөн хэвлүүлэх үйл ажиллагааг намуудын ажиглагчид байнга ажиглав.

Сонгуулийн саналын хуудасны загвар бэлтгэх, тоо гаргах, хэвлэх компанитай байгуулах гэрээг бэлэн болгох, саналын хуудсыг хэвлүүлэх, түүний явцад хяналт тавих, хүргүүлэх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг Гадаад улсад байгаа иргэдээс сонгуулийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комисст саналын хуудсыг баталсан тоо ёсоор нь 2017оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн өгөв.

Төв комисс баталсан хуваарийн дагуу саналын хуудсыг хүргэх итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг бүсчилсэн тодорхой 10 чиглэлд явуулах юм.

Ийнхүү саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө 32 улс дахь нийт 45 салбар комисст хүргүүлсэн байхаар ажлыг зохион байгуулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19