СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА МАРГААШ ЭХЭЛНЭ

О.Шүрэнцэцэг
2017/06/06

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс ХОРЬ хоногийн өмнө буюу маргааш /2017-06-06/- наас эхлүүлнэ.

Сонгуулийн тухай хуульд сурталчилгааны арга хэлбэрийг хуульчилсан байдаг.

· сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах,

· сурталчилгааны зурагт самбар байрлуулах,

· сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх,

· ухуулах байр ажиллуулах,

· радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах,

· цахим хуудас ашиглах.

Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад хориглох үйлдэл, үйл ажиллагаа

· энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх,

· зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийх,

· сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлалт авах, ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашиглах,

· төрийн болон бусад өмчийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын чанартай ажил, үйлчилгээ явуулах,

· сонгуульд оролцохоос татгалзах, сонгуулийн болон бусад хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах,

· сонгуулийн сурталчилгаанд улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч аливаа хэлбэрээр оролцох,

· эх сурвалжийг дурдаагүй сонгуулийн сурталчилгааны материалыг хэвлүүлэх, тараах, нийтлэх, нэвтрүүлэх,

· сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, зурагт хуудас болон бусад сурталчилгааны материалыг санаатайгаар устгах, бохирдуулах зэрэг үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг ХОРИГЛОСОН.

Сонгуулийн жил эхэлснээс хойш хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа

· мөнгө, эд зүйл тараах,

· аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх,

· хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах,

· ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх зэрэг үйлдэл, үйл ажиллагааг явуулахыг ХОРИГЛОСОН.

Сонгуулийн тухай хууль зөрчсөн тохиолдолд:

· Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно,

· Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр заасан байгаа.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчийн сонгуулийн штаб эрхлэн явуулах бөгөөд Сонгуулийн тухай хуульд тусгайлан зааснаас гадна

· хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах

· үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх

· сонгуулийн сурталчилгаа хийх зэрэг эрх эдэлнэ гэж заажээ.

Сонгуулийн Ерөнхий Хорооны баталсан сурталчилгааны нэвтрүүлгийн хуваарь, цагийн дагуу

· Олон нийтийн радио, телевиз нь сурталчилгаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд ижил нөхцөл боломж, тэнцүү хугацаа олгож явуулна.

· Улсын болон нийслэлийн хэмжээнд нэвтрүүлгээ цацдаг радио, телевизүүд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлээ холбогдох баримт мэдээллийн хамт Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс НЭГ хоногийн өмнө буюу 2017.6.24-ний өдөр дуусгана.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19