Ц.ТУВААН: СОНГОГЧИЙН САНАЛЫГ НУУЦЛАХ ЁСТОЙ

О.Шүрэнцэцэг
2017/06/06

Сонгогчийн саналыг нууцлах зохион байгуулалт хийх талаар АН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга Ц.Туваан СЕХ-нд албан бичиг илгээлээ.

Аливаа сонгуульд иргэний саналыг хоёрдогч этгээдэд мэдэгдэхгүй, задрахгүй нууцлах боломжийг бүрдүүлж байж иргэний сонгох эрх чөлөө баталгаажина. Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудад сонгуулийн эрх бүхий иргэн нь саналаа нууцаар гаргахыг тус тус заасан байдаг.

Гэтэл өнгөрсөн УИХ, Орон нутгийн сонгуулийн үеэр иргэдийн саналыг хөндлөнгөөс харах, зааварчилгаа өгөх нэрийдлээр зохион байгуулагч ажилтан сонгогчийн саналыг харах зэрэг олон асуудал тулгарч байсан юм. Тухайлбал санал авах байранд үйлчилгээ үзүүлэх, зөвлөх ажилтан нь санал авах төхөөрөмжөөс 4 метрийн зайд зогсох ёстой боловч зааварлахаар дэргэд нь зогсож, зөвлөгөө нэрийн дор сонгогчийн саналыг ажиглаж байв. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос тухайлан зааварчилгаа өгөөгүйн улмаас нэг сонгогч саналаа өгөх үед бусад сонгогч хажууд нь зогсож, гаргасан саналыг харж байлаа. Энэ нь сонгогч иргэн хэн нэгний нөлөөнд автаж, өөрийн сонголтыг хийж чадахгүйд хүрч, улмаар сонгох эрх чөлөөгөө хязгаарлуулах үндсийг бүрдүүлж байгаа юм.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонгогч иргэн тэмдэглэсэн хуудсаа санал авах төхөөрөмжид хийх үед санал авах байрны зохион байгуулагч 4 метрийн зайнд зогсохыг зөвлөмж болгох, сонгогчдыг 4 метрийн зайнд дараалуулан хүлээлгэж, санал тоолох төхөөрөмж рүү явуулах зэрэг зохион байгуулалтын зөвлөмжийг сонгуулийн байгууллагуудад чиглэл болгохыг СЕХ-нд анхаарууллаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 16 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 19 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19