Нийслэлийн засаг даргын шийдвэрээс давсан анхан дунд шатны дарамт байсаар байна

Ц.Цэрэнбадам
2022/03/02

 Манай улс ОУ-ын өмнө хүлээсэн үүргийн дагуу 2030 он гэхэд нийт хог хаягдлынхаа 40 хувийг боловсруулах ёстой. Гэтэл өнөөдөр ердөө 3,3 хувийг боловсруулж байна. Нийслэлийн хэмжээнд 150 дахивар нөөцийн цэг байдаг ч энэ нь төдийлөн хангалгүй гэж байна. Гэтэл дахивар нөөц бүрдүүлэх чиглэлд дунд доод шатны дарамт байсаар байна.  


Хог хаягдлыг энгийн болон аюултай гэсэн хоёр ангилалдаг.  Өнөөдөр улсын хэмжээнд хог хаягдал дахин боловсруулах  энгийн 42, аюултай хог хаягдал боловсруулах 12 үйлдвэр зөвшөөрөл авчээ. Үндсэндээ 54 үйлдвэр бүргэлтэйбайгаагийн ердөө 30 нь ажилладаг гэж байна. Цаашид хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий.  Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн тухайд түүхий эдийн ханган нийлүүлэлт нэн тэргүүний асуудал. Зөвхөн нийслэлийн тухайд 150 дахвар нөөцийн цэгээр түүхий эд төвлөрүүлэлт хийдэг. Эдгээр цэгүүд өмнө
нь хороо, дүүрэг гэх мэт байгууллагуудтай гэрээ хийж үйл ажиллагаа явуулах эрх нь баталгааждаг байсан. Одоо нийслэлийн засаг даргын шийдвэрийн хүрээнд хэн нэгэн даргын гарын үсэг шаардахгүй үйл ажиллагаа явуулах эрхтэй болсон. Гэхдээ засаг даргын шийдвэрээс давсан дунд шатны
дарамт байсаар байна.

Улсын хэмжээнд жилдээ 3 сая 300 мянган тонн хог хаягдал гардаг гэсэн тооцоолол бий. Өөрөөр хэлбэл 1 хүн жилд 1 тонн хог хаядаг гэсэн үг болж таарч байна. Эдгээр хог хаягдлын дийлэнх нь газрын хөрсөнд булагдаж байна. Манай улс ОУ-ын өмнө гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2030 он гэхэд нийт хог хаягдлынхаа 40 хувийг боловсруулна гэж Үндэсний хог хаягдлын менежментийн төлөвлөгөөндөө тусгажээ. Гэтэл өнөөдөр улсын хэмжээнд нийт хог хаягдлын ердөө 3,3 хувь, нийслэлд 8,9 хувийг л  дахин боловсруулалтад оруулдаг гэж мэргэжлийн холбооны удирдлага хэлж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 6 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 8 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 8 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 11 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 12 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 13 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 14 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19