Энэ сарын 7, 8-нд Сангийн яамны нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр харъяалал харгалзахгүй тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж болх аж. Татвар төлөх хугацаа энэ сарын 1-ний өдрөөр дуусан. Хугацаандаа төлбөрөө төлөөгүй иргэд, жолооч нар маргааш төв талбайд тээврийн хэрэгслийнхээ албан татварыг торгуульгүй төлж болох юм байна. Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй хэмээн Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна