МУГЖ Н.БАТЦЭЦЭГ: ӨДӨӨН ТУРХИРСАН, ОЛНЫГ ЦОЧРООСОН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ БИТГИЙ ГАРГААСАЙ

О.Шүрэнцэцэг
2017/06/06

Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд "Эвийн хадагтай эмэгтэйчүүд" сэдэвт хэвлэлийн бага хурал болж өндөрлөлөө. "Эвийн хадагтай эмэгтэйчүүд" уриан дор нэгдсэн 200 гаруй эхчүүд эмэгтэйчүүд тус хурлыг зохион байгуулсан бөгөөд тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй өрсөлдөгчдөд зөв шударгаар өрсөлдөхийг уриалж, хэн нэгнийг гүтгэн доромжлохгүй байх, ард иргэд болон хүүхэд залууст зөв үлгэр дуурайлал үзүүлж эв эеийн хичээж соёлтой өрсөлдөхийг уриалсан юм.


Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдийг айдас хүйдэст автуулсан мэдээ мэдээллийг ил тодоор зарлаж залуусыг хүчирхийлэлд уриалан дуудсан шинжтэй мэдээ мэдээлэл ихээр гарах болсон. Энэхүү үзэгдэл нь Монголын түүхэнд нэгэн хар толбо болон үлдсэн долоодугаар сарын 1-ний үйл явдлыг давтах нэгэн хөшүүрэг болохвий гэдэгт санаа зовинож буй эхчүүд ийнхүү өөрсдийн санаа бодол уриалгаа хүргэж буй нь энэ ажээ.

Хурлын үеэр МУГЖ Н.Батцэцэг "Айл гэрийн эмэгтэйчүүд эх хүн гэдэг бол тэр айлын түвшин сайхан байхын нэг үндэс байдаг. Сонгуулийн энэ үед хэвлэл мэдээлэл болон сошиал ертөнцөөр тарж буй янз бүрийн сэтгэл цочроосон зүйлүүдийг ихээр харснаас үүдэн буруу үр нөлөө гарахвий гэсэн айдас бидний дунд байна. Үүний эсрэг нэгдсэн 200 гаруй ээжийн хөдөлгөөн байгуулаад байна. Долдугаар сарын 1-ний үйл явдлыг бид мартаагүй байгаа. Тиймээс өдөөн турхирсан олныг цочроосон мэдээ мэдээллийг битгий гаргаасай. Тайван амгалан сонгууль болж улс орон минь шинэ ерөнхийлөгчөө тайван угтаж аваасай гэсэн үүднээс ийнхүү эвлэлдэн нэгдээд байна" гэсэн юм.

Мөн хадагтай ээжүүдийн төлөөллүүд "2008 оны долоодугаар сарын 1-ний өдөр гудамж талбай дүүрэн буутай цэрэг, байлдааны машин, техник жагсаж ард иргэд бие биенийхээ өөдөөс турхиран боссон гашуун түүх бидэнд бий. Таван сайхан ээж төрүүлсэн үрээсээ хагацаж, энгийн ард цус нулимсандаа живж зовж шаналж хэдэн арван хүүхэд өнчрөн үлдэж амьдын хагацал амссан аймшигт үйл явдал, хар бараан өдрүүдийг бид мартаагүй. Тиймээс олон нийтэд хандан аливаа хүчирхийлэлд уриалан дуудсан мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийг аль болох цааш түгээн дэлгэрүүлж дэвэргэхгүй байхыг уриалж байна" гэлээ.

Тайван амгалан сонгуулиа өгөхийг хүсэж буй хэн бүхэн "Эвийн хадагтай ээжүүд" хөдөлгөөнд нэгдэх боломжтой бөгөөд цаг минут тутамд Монгол орны өнцөг булан бүрээс эв эеийг хичээгч ээжүүд нэгдэж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 5 минутын өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 25 минутын өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 53 минутын өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 2 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 2 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 2 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 3 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 5 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 5 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 5 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ 20 цагийн өмнө
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй 21 цагийн өмнө
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой 21 цагийн өмнө
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг 21 цагийн өмнө
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв 22 цагийн өмнө
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна 23 цагийн өмнө
О.Батнайрамдал: Хуулийн хулгай ярьдаг Б.Энхбаяр сайд ашигт малтмалын тухай хуулийг зөв гэж бодож байгаа юм уу Өчигдөр
Шүлхийн голомтыг бүрэн хяналтад авч, хариу арга хэмжээг зохион байгуулж байна Өчигдөр
Г.Ариунбуян: Монголд дунд оврын хүчин чадалтай уурхайн долоо хоногийн ажлыг алба хаагчид 25 цаг хийсэн Өчигдөр
Сонсголгүй иргэд: Төр засаг биднийг малаас дор үзэж байна Өчигдөр