ОХУ-ын Ерөнхийлөгч Путин нь найрсаг бус улс орнуудад байгалийн шатдаг хийгээ доллар, еврогоор бус харин рублиэр наймаалж байхаар болсон байна. Тэрээр энэ талаар мэдэгдэхдээ “Эхлээд найрсаг бус улс орнуудад нийлүүлж байгаа байгалийн хийн төлбөрийг Оросын рублиэр хийдэг болгон шилжүүлэх цогц арга хэмжээ авах шийдвэр гаргалаа. Өөрөөр хэлбэл найдваргүй гэдгээ харуулсан валютын ийм тооцоонд ашиглахаас татгалзахаар болсон” гэжээ.
Ингэснээр цаашид ОХУ-аас гаргасан найрсаг бус улс орнуудын жагсаалтад багтсан улс нь Оросоос шатдаг хий худалдан авах тохиолдолд тооцоогоо урьдчилан худалдан авсан рублиэр хийж байхаар болсон байна. Энэ арга хэмжээ нь сүүлийн үед огцом унаад байгаа рублийн ханшийг богино хугацаанд өсгөнө гэж мэргэжилтнүүд үзсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна