Тусламжийн хувцас авах гэсэн иргэд үүрийн 06:00 цагаас эхлэн 200 метр хүртэл урт дараалал үүсгэжээ

O.Аззаяа
2022/03/27

Өнөөдөр өглөө 09 цагийн орчимд Монгол бөөгийн-Гэр музей, Буянт дэнж төрийн бус байгууллага хамтран  япон бэлэн хувцас үнэгүй тарааж эхэлжээ. Сайн үйлсийн аяны зорилго нь өрх толгойлсон ээж, аав болон амьдралын боломжгүй иргэдэд хувцас хандивлах байсан ч хоёр хоногийн өмнө цахим сүлжээнд байршуулсан зарын дагуу иргэд үүрийн 06 цагаас эхлэн 200 метр орчим үргэлжлэх урт дараалал үүсгэсэн байна.

Дэнжийн 1000 авто баазын ойролцоох өрхийн эмнэлгийн ар талын авто угаалга дотроос нийт 20 тонн япон бэлэн хувцас үнэгүй тараана гэх зарыг хоёр хоногийн өмнөөс цахим сүлжээнд байршуулжээ.Зарын дагуу олон хүний хөл дарж байгаагаас автозамын түгжрэл нэмэгдэж, зарим иргэд өрхийн эмнэлэг рүүгээ очиж чадахгүй байна гэсэн гомдол мэдүүлэх болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Мөн хувцас авахаар оочерлож байгаа иргэд хоорондоо маргалдаж, үл ойлголцсоны улмаас муудалцаж зодолдох тохиолдол ч гарчээ. Иргэдийн энэ дүр зураг цахим сүлжээнд шүүмжлэлд өртөж төрийн толгойд байгаа эрх мэдэлтнүүд ард түмнээ ийм хэмжээнд тултал нь туйлдуулж байгааг хэлж байна. 

Хувцас үнэ төлбөргүй тараах ажил зөвхөн өнөөдөр үргэлжлээд дуусах сургаар тусламжийн бараа авах иргэдийн дараалал 200 метр хүртэл үргэлжилж байна гэж ойр хавьд нь оршин сууж байгаа иргэд мэдээлж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19