​ Шүүхийн шийдвэрээр суллагдсан Бэрэн группийн захирал Б.Мөнхтөр 1 сая ам.долларын хуурамч бичиг баримт үйлджээ

O.Аззаяа
2022/04/04

Монголын хууль гууль болж, хууль сахиулагч нь хуйвалдааны гол тоглогч хийж байгаа нэгэн хэргийг Зариг.мн сайт уншигчиддаа хүргэж байна. Энгийн нэг иргэнээс эхлээд эгэл жирийн сэтгүүлчид ч зүүдэндээ үзээгүй их хэмжээний мөнгөөр эрх мэдэлтнүүд, улс төрчид тоглоод зогсохгүй зарим нь бүр хуурамчаар үйлдэж хэрэг дээрээ хэрэг нэмжээ. Тодруулбал Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг тэргүүлж байгаа Бэрэн группийн захирал Б.Мөнхтөрийг өнгөрсөн сарын сүүлээр шүүхээс суллах шийдвэр гаргасан. Шүүхээс суллах шийдвэр гаргахдаа хэрэгт цугларсан баримт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарууд түүнийг цагдан хорих хугацааг сунгахад хангалтгүй гэх утга бүхий үндэслэлээр мэдэгдэл гаргаж байсан юм.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д гийн шийдвэрээр суллагдсан Бэрэн группийн захирал Б.Мөнхтөр хорих ангиас гарсан даруйдаа компани дээрээ 1 сая ам.доллар буюу 3 тэрбум төгрөгийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэдгийг баттай эх сурвалж мэдээллээ. Хуурамч бичиг баримтаар хөгжлийн банкинд төлөх ёстой 44 тэрбум төгрөгийн өрөөс хасахыг завдсан гэж байгаа юм.

“Бэрэн” групп Хөгжлийн банкнаас 2017 оны аравдугаар сарын 30-нд зээл авсан. Ингэхдээ 11.6 сая ам.долларын зээл авч, зээлээ огт эргэн төлөөгүй.

  Зээлийн үлдэгдэл:  11 482 595 сая ам.доллар

  Үндсэн зээлийн өр:  11 482 595 сая ам.доллар

  Үндсэн хүүний өр:  3 436 616 сая ам.доллар 

  Хуримтлагдсан хүү:  87 771 сая ам.доллар

  Торгуулийн хүү:  455 447 сая ам.доллар 

  Нийт үлдэгдэл:  15 462 430 сая ам.доллар    

  Нийт үлдэгдэл:   44 060 193 430 төгрөг байна.

Прокуророос Б.Мөнхтөрийг үргэлжлүүлэн яллагдагчаар цагдан хорих санал гаргаад байхад шүүх яагаад түүнийг суллав.  Суллагдсан даруйдаа тэрээр их хэмжээний мөнгөн дүн бүхий хуурамч бичиг баримт үйлдэх болсон нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан үйлдлээ нуун дарагдуулах оролдлого уу. Шүүгчид ямар эрх ашгаар ажиллаж байгаа болоод дахин гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдал үүсэв, гаргасан шийдвэртээ албаны хүмүүс тайлбар хийх үү зэрэг асуудлуудыг  манай сурвалжлах баг тодруулан хүргэх болно. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19