Бэрэнгийн балгаар хохирсон иргэдэд биш эрх мэдэлтэнд шүүх үйлчилж байна уу?

O.Аззаяа
2022/04/04

Сүхбаатар дүүргийн 11 р хороонд байрлалтай Хангай хотхоныг бүрэн цутгамал, орчин үеийн хамгийн чанатай бөгөөд хямд хэмээн сүржин реклам цацсаар Бэрэн групп цутгалт нь дөнгөж эхэлсэн байрандаа захиалга авч байсан.  Гэвч банкны барьцаанд байгаа орон сууцаа иргэдэд рекламдан зарсан Бэрэнгийн балгаар Хангай хотхоны хоёр блок байранд оршин суугаа 100 гаруй өрх гэрчилгээгээ авч чадахгүй нөхцөл байдалд ороод байгаа юм.

Авч байгаа цалин нь амжиргаандаа хүрэхээ байсан Монголын нийгэмд орон сууцанд орно гэдэг тийм ч амар даваа биш. Хүсэхийн хэрээр хясаж байгаа энэ цагт авсан байраа алдахад хүрсэн Хангайчууд шударга шүүхэд л итгэж суугаа. Гэвч Бэрэнгийн балгаар хохирч байгаа Хангай хотхоны иргэдийн итгэл алдарч эхэллээ. Учир нь өнгөрсөн 2-р сарын 22 нд цагдан хоригдсон Бэрэн группийн захирал Б.Мөнхтөрд авсан таслан сэргийлэх арга хэмжээг  3-р сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүчингүй болгосон. Уг нь бол хуулийн байгууллага гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэх, оргон зайлах, гэмт үйлдлээ нуун дарагдуулах оролдлого хийхээс сэргийлэн ажиллах ёстой. Гэтэл Бэрэнгийн захиралыг шүүхээс суллаж цагдан хорих үндэслэлгүй гэж үзсэн нь  банкны барьцаанд амьдарч байгаа өрхүүдийг гудамжинд гар гэж байгаатай ялгаагүй шийдвэр юм.

Бэрэн групп хөгжлийн банкинд учруулсан хохирлоо нэн даруй барагдуулж байж айл өрхүүдэд орон сууцны гэрчилгээг нь гарган өгөх боломжтой. Гэтэл шүүхээс гаргаж байгаа энэ мэт шийдвэр шударга шүүхэд итгэх иргэдийн итгэлийг улам бүр хөсөрдүүлсээр байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19