АНУ-д Автобензиний үнэ литр тутамд 3,338.5 төгрөгт хүрч 24.5 хувиар өсжээ

O.Аззаяа
2022/04/04

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлттэй холбоотойгоор АНУ-д шатахууны үнэ их хэмжээгээр өссөөд байгаа бөгөөд Байдены засаг захиргаа шатахууны үнийн өсөлтийг бууруулах зорилгоор газрын тосны стратегийн нөөц(SPR)-өөс ойрын 6 сарын хугацаанд өдөрт 1 сая баррель буюу нийт 180 сая баррель гаруй газрын тос гаргахаар хэлэлцэж байна гэж Америкийн эх сурвалж Лхагва гарагт мэдэгдсэн.

АНУ сүүлийн 6 сарын хугацаанд 3 дахь удаагаа стратегийн нөөцөөсөө газрын тос гаргаж байгаа бөгөөд энэ удаагийн хэмжээ сүүлийн 50 жилийн түүхэн дэх хамгийн дээд хэмжээ болж байна.
Гэвч дэлхийн газрын тосны хэрэглээ цар тахалын өмнөх үеийн түвшинд хүрсэн, газрын тосны нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа энэ үед стратегийн нөөцөөс газрын тос гаргаж байгаа нь шатахууны үнийг бууруулахад дорвитой нөлөө үзүүлж чадахгүй байна.
АНУ-д 2022 оны 01-р сарын 03-ны байдлаар автобензин нэг галлон нь 3.472 ам.доллар буюу литр нь 2,613.7 төгрөг байсан бол 03 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 4.322 ам.доллар буюу 3,338.5 төгрөгт хүрч 24.5 хувиар огцом өссөн.
АНУ-ын Эрчим хүчний яамны мэдээлснээр одоогийн байдлаар АНУ-ын газрын тосны стратегийн нөөцөд 568.3 сая баррель газрын тос байгаа нь 2002 оны 5 дугаар сараас хойших хамгийн бага хэмжээ юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19