Хөгжлийн банкны ажлын хэсгийг ахалж байгаа Б.Баттөмөр гишүүн өөрөө шалгуулах ёстой гэлээ

O.Аззаяа
2022/04/04

УИХ-ын 2022 оны ээлжит бус чуулганы хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой асуудалд хяналт тавих ажлыг хэсгийг УИХ ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсэг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, аудитын тайлан дүгнэлттэй танилцаж Засгийн газарт чиглэл өгөн, УИХ-д танилцуулах үүрэг хүлээсэн.

Хөгжлийн банканд үүссэн асуудлыг шалгах ажлын хэсгийнхэн зээлээ зориултын бусаар ашигласан мөн өнөөг хүртэл нэг ч төгрөгийн эргэн төлөлт хийгээгүй байгаа 20 аж ахуйн нэгжийг олон нийтэд зарласан. Дэндүү эрх мэдэлтэй дээрх 20 компанийн тэргүүн эгнээнд Бэрэн групп толгой цохиж 44 гаруй тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэл байгаа юм. Хөгжлийн Банкны зээл мэдээлэлд ойр эрх мэдэл бүхий цөөхөн улс төрчдийн эргэн тойрноор хүрээлэгдсэн тоглоом гэдгийг өнгөрсөн хоёр сард бид хангалттай харсан.

Тэгвэл эрх мэдэлтнүүдийн тоглоом өнөөдрийг хүртэл дуусаагүй хөгжлийн банкыг шалгах ажлыг ахалж байгаа УИХ ын гишүүн Б.Баттөмөр өөрөө чанаргүй зээлдэгч Бэрэн группэд хувьцаа эзэмшдэг гэлээ. УИХ ын гишүүн Х.Ганхуяг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдсан нээлттэй сонсголын үеэр Бэрэн группд хувьцаа эзэмшдэг Б.Баттөмөр гишүүн өөрөө шалгуулах ёстойг ч онцлон мэдэгдэж байсан юм.

Үүнээс харахад УИХ аас сүржин байгуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкны асуудлыг ямар нэг эрх ашгийн зөрчилгүйгээр шалгаж чадаж байна уу гэдэг эргэлзээ олон нийтийн дунд төрж эхлээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19