Шинээр боловсруулагдаж байгаа Зөвшөөрлийн тухай хуулийн төсөлд зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргах бүр шат дараалал цахим хэлбэрт шилжихээр тусгасан байна. Одоо мөрдөгдөж байгаа хуульд нэг зөвшөөрөл авах гэж 3 байгууллага дамнан явдаг, гарын үсэг шаарддаг, олгох байгууллага нь тодорхойгүй явж иржээ. Шинэ хуулиар энэ бүх асуудал цэгцэрч, зөвшөөрөл олгох байгууллагын нэр, хоног, хугацаа тодорхой болох юм байна.
Сэтгэгдэл (3)