Kinder нэрийн зарим бүтээгдэхүүн нянгаар халдварлагдсан байж болзошгүйг анхаарууллаа

O.Аззаяа
2022/04/09

МХЕГ-аас дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. Тодруулбал, "Олон улсын ИНФОСАН сүлжээнд мэдээлснээр Kinder Surprise, Kinder Happy Moment, Kinder Mini Egg зэрэг шоколадан бүтээгдэхүүн Salmonella Typhimirium нянгаар халдварлагдсан байж болзошгүй тохиолдол Их Британи, Бельги, Франц, Герман зэрэг найман улсад бүртгэгдээд байгаа бөгөөд энэ сарын 05-ны байдлаар нийт 134 тохиолдол бүртгэгдсэний 105 нь батлагджээ. Халдвар авсан авсан хүмүүсийн ихэнх нь 10 хүртэлх насны хүүхдүүд байгаа аж.

Нянгийн халдварын эхний тохиолдол энэ оны нэгдүгээр сарын 07-нд Их Британид бүртгэгдсэн бөгөөд улмаар хоёрдугаар сарын 17-ноос хойш Европын бусад орнуудад тохиолдлууд бүртгэгдсэн байна. Өвчтөнгүүдээс авсан асуумж судалгаан дээр үндэслэн kinder нэрийн шоколадан бүтээгдэхүүнээс халдвар авсан байж болзошгүй гэв.

Иймд салмонелла нянгаар бохирлогдсон байж болзошгүй бүтээгдэхүүнийг хэрэглэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Бельги, Франц, Герман, Ирланд, Люксембург, Их Британи зэрэг хэд хэдэн оронд эдгээр бүтээгдэхүүнийг худалдаанаас эргүүлэн татах ажлыг эхлүүлээд байна.

Буцаан татан авалт хийж буй бүтээгдэхүүний мэдээлэл:

Kinder Mini Eggs 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 9-р сарын 6-нд хугацаа нь дуусах,

Kinder Surprise 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 04 дүгээр сарын 10, 13, 20, 27- нд хугацаа нь дуусах,

2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 07 дугаар сарын 11, 12, 20, 31-нд хугацаа нь дуусах,

2021 оны 10 дугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 04 сарын 13, 20 -нд хугацаа нь дуусах,

2021 оны 10 дугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 06 сарын 26, 30-нд хугацаа нь дуусах,

2021 оны 10 дугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 07 сарын 11, 15-нд хугацаа нь дуусах,

Schokobons 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 28-нд хугацаа нь дуусах,

2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны

06 дугаар сарын 25-нд хугацаа нь дуусах,

2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 07 дугаар сарын 15, 16-нд хугацаа нь дуусах,

2021 оны 10 дугаар сарын 16-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 29-нд хугацаа нь дуусах,

2021 оны 10 дугаар сарын 17-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 30-нд хугацаа нь дуусах,

2021 оны 10 дугаар сарын 18-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 05 дугаар сарын 31-нд хугацаа нь дуусах,

Uovo Maxi 2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 04 дүгээр сарын 20-нд хугацаа нь дуусах,

2021 оны 10 дугаар сарын 15-нд үйлдвэрлэгдэж, 2022 оны 07 дугаар сарын 11, 12-нд хугацаа нь дуусах,

Салмонелла нянгийн халдвар нь хүний биед ороод 2-36 цаг, дунджаар 6-12 цагийн дараа халуурах, гэдэс базлах, суулгах, бөөлжих, толгой өвдөх зэрэг хоол боловсруулах доод замын шинж тэмдгүүдээр илэрдэг гэдэсний халдварт өвчин юм.

МХЕГ-аас дээрх асуудалтай холбогдуулан Гаалийн ерөнхий газраас тухайн бүтээгдэхүүн Монгол Улсад импортлогдсон эсэх талаар лавлагаа мэдээлэл авахаар хандсан болно.

Үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Kinder нэрийн дээрх үйлдвэрлэсэн болон хадгалах хугацаатай шоколадыг хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид зах зээлд гаргахгүй, худалдахгүй байх, иргэд худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 70128012 утсанд ирүүлнэ үү.

Нээлттэй мэдээллийн эх сурвалж: https://www.bbc.com/news/business-60983553" гэжээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 14 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 17 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19