МАН-ын бүлэг өнөөдөр цаг үеийн асуудлуудаар хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бүлгийн гишүүд танилцуулсан юм. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ж.Сүхбаатар
"Хэмнэлтийг огт хийгээгүй биш. 2 сарын өмнө төсвийн тодотгол хийсэн. 680 гаруй тэрбум төгрөгийн тэтгэврийн эх үүсвэрийг улсын төсөвт хэмнэлт хийх замаар гаргасан. Тэтгэвэр нэмж авч байгаа бүх хүн УИХ, ЗГ-ын хэмнэлтээс нэмэлт авч байгаа. Одоо төсвийн тодотголоор хэмнэлтийн асуудал орж ирж байгаа нь хэмнэлтийн бодлогоо үргэлжлүүлж, илүү их хэмнэх шаардлага тавигдаж байна. Тиймээс өнөөдөр анх удаа хэмнэж байгаа асуудал байхгүй" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна