Орос Украины хооронд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн цагаас хойш манай улсын хилээр нэвтрэх ОХУ-ын иргэд нэмэгдэж эхэлжээ. Мөн манай улсаас ОХУ-руу гарах валютын урсгал эрс нэмэгдсэн гэдгийг төв банкнаас мэдээлж байсан юм.
Монгол Улсад 2022.02.15-2022.03.15-ны өдрийн хооронд ирсэн ОХУ-ын нийт 900 гаруй иргэн байна. Харин өмнөх оны мөн үед буюу 2021.01.15-2021.02.15-ны өдрүүдэд манай улсад ирсэн 130 гаруй орос иргэн байсан нь даруй 900 орчим хүнээр бага байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна