Төрийн банк: Монгол орон даяар 6000 га газар цэвэрлэлээ

O.Аззаяа
2022/04/18

Төрийн банкны хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ-2022”-г аяныг өрнүүлж 6,000 орчим га газрыг цэвэрлэлээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Туул гол, Сэлбийн голын сав газар, Орон нутагт тухайн аймаг, сумын гол горхи, ундны усны сав газрыг цэвэрлэж 735 тонн буюу нийт 400 орчим автомашин хог хаягдлыг цуглуулсан байна.

Төрийн банкны хувьд нийгмийн хариуцлагын бодлогоо байгаль орчиноо хамгаалах, байгальд ээлтэй бизнесийг дэмжихэд чиглүүлэн ажиллаж байгаа бөгөөд ТоС хөтөлбөрийн найман зарчмын хүрээнд “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяныг санаачлан энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулжээ.     

Тус банкны гүйцэтгэх захирал Ө.Гантөр хэлэхдээ:

“Энэхүү аяны хүрээнд Монгол Улсын бүх сум сууринд байрлах 500 гаруй салбарын 4000 орчим ажилтан, албан хаагчид маань бүгд нэгдэн гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газрыг цэвэрлэдэг бөгөөд өмнөх жилүүдэд 5,000 орчим га газрыг цэвэрлэж байсан. Энэ дашрамд дурьдахад энэхүү үйл ажиллагааг дэмжин ажилласан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хамт олонд талархал илэрхийлье” гэсэн юм.

Сүүлийн жилүүдэд байгаль орчны доройтол буюу дэлхийн дулаарал, хүлэмжийн хий, цөлжилт зэрэг нь Олон улсын төдийгүй манай улсын хувьд ч анхаарал хандуулах том асуудлуудын нэг болоод байна. Монгол орны 80% цөлжилтөд нэрвэгдсэн. Үүний 51% нь байгаль, цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй, 49% нь хүний хүчин зүйлээс шалтгаасан гэсэн судалгаа байдаг. Иймд Төрийн банк нь зөвхөн энэ цэвэрлэгээгээр тогтохгүй байгальд ээлтэй ногоон бүтээгдэхүүнүүдийг төрөлжүүлэн   харилцагчиддаа санал болгож байна.

 Нийт иргэддээ хандаж Төрийн банкны хамт олон байгаль дэлхийгээ хайрлаж, Үр хойчдоо ногоон дэлхийг үлдээхийг  уриалсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19