Д.Мөнхчулуу: Шинэ сэргэлтийн бодлого чинь ширхэг шороогоо хамгаалж байгаа малчны аминд хүрэх нь ерөнхий сайдаа

O.Аззаяа
2022/04/18

Үхээд ч хамаагүй үр хүүхэддээ газар нутгийг нь үлдээнэ хэмээн тэмцэж байгаа энэ эмэгтэй төллөж байгаа мал, хүүхэд гэр орноо орхиод долоо дахь өдрөө уурхайн шороонд дарагдан суугаа зуу гаруй иргэдийн ердөө ганц төлөөлөл  юм. Монгол улсын ерөнхий сайд Оюун эрдэнэ элгээрээ хэвтсэн эдийн засгаа сэргээнэ гэж Шинэ сэргэлтийн бодлого гэх сүржин нэртэй төлөвлөгөө боловсруулсруулахдаа уул уурхайг дэмжихээр тусгасан нь малчдын амжиргааг тасдах шийдэл боллоо гэж ядарсан иргэд халаглан ярьж байна.

Ам доллар 10 мянгад хүрэх гээд Монголд валютын нөөц хэрэгтэй учраас биднийг үйл ажиллагаагаа явуул хэмээн засгийн газар зөвшөөрөл өгсөн. Эхэлсэн бол дуусгана хэмээн малчдын отрын бүс нутагт олборлолт хийхээр ирсэн Түмэн айл инвест компанийн төлөөлөл хэллээ

Заригийн сурвалжлах баг нүүр нүдгүй шуурах цасан дунд замдаа нэг хонон Дорноговь аймгийн Мандах суманд үүссэн нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилсан.  “Хошуун хонд” хэмээх энэ газар  сумын 2 багийн малчдын отрын бүс нутаг гүний усны төв цэг гэдгийг иргэд учирлаж байна. Зун, хавар, намартаа 30 гаруй  малчин өрх нутагладаг энэ газрыг ухуулвал хэдэн малаа туугаад хайчив вэ гэдгийг ерөнхий сайдаас асууж өгөөч гэж бидэнд дайлаа. Төрөөс  “Түмэн айл инвест” гэх компанид  30 жил ашиглах нүүрсний лиценз  өгчээ.Уурхайн зүгээс хөлсөлсөн том биетэй залуустай тулсан малчин залуу дөрвөн хавиргаа хугалуулсан бол хэд хэдэн иргэн мотоцикл унаа тэргээ эвдлүүлэн хохирчээ.

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Бат эрдэнэ зодолдож, хүч хэрэглэж, түрэмгийлж, чулуугаар байлдаж нэгнээ боож унагаж байгаад газар нургийг нь ухна гэж байхгүй. Зогсоов гэж мэдэгдсэн. Гэвч попрол энд огт хэрэггүйг төр төлөөлж байгаа эрхмүүд бодох хэрэгтэй байна.Сайдын үүрэг даалгавраар байгуулагдсан ажлын хэсэг уурхайн бичиг баримт дутуу шалтгаанаар түр үйл ажиллагааг нь зогсоосон. Компани гаднаа ухаагүй ч дотроо бэлтгэл байдлаа хангаж байгааг нутгийн иргэд харсаар суугаа. Зөрчлөө арилгасан гээд төд удалгүй ухаж эхлэх компанийн үйл ажиллагааг эцсээ хүртэл тэмцээд энэ биеэ өгсөнч хамаагүй эсэргүүцнэ гэх иргэд хоорондын мөргөлдөөн түрхэн зуур намжаад байна. Монгол эрс эрт сэлмэнд амиа өгч явсан бол одоо экспковаторын шанаганд амиа өгөхөөр болжээ гэж нутгийн өндөр настан хэлж байсан юм. Улсын эдийн засгаа босгох гэж уурхайгаас олох ашигийг нэмэгдүүлэхийн тулд засгийн газрын сайд нар нутгийн удирдлагууд руу уурхайг явуул гэх бичиг шидэж эхэлсэн гэнэ. Уурхайгаас авах хэдэн  төгрөгний цаана  малчид газар нутаг ус бэлчээр экологийн сүйрэл гээд олон зүйл хөндөгдөж байгааг бодох цаг болжээ. Зах замбараагаа алдсан лиценз олгох ажлаа төр анхаарах хэрэгтэйн тод жишээ дорноговь аймагт болж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19