Манай улсад шинэ жишиг болсон дулаан автобусны буудлыг Налайх дүүрэгт өнгөрсөн өвөл байгуулаад байсан юм. Энэ автобусны буудал нь дотроо цэнэглэгч, зурагт, суух сандал зэрэг иж бүрэн тохижилттой гэдгээрээ онцлог билээ. Гэвч амралтын өдрүүдэд тус автобусны буудлын дэлгэц, камер, цэнэглэгч зэргийг тонож, хулгайлсан хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллага мэдээллээ. Одоогоор дүүргийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажлыг хийж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна