Ипотекийн зээлээс МИК ашиг олдог эсэхийг шалгахаар ажлын хэсэг байгууллаа

O.Аззаяа
2022/04/18

2013 оноос хойш хэрэгжиж буй Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар, банкуудын эх үүсвэрээс 6.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийг 103.9 мянган өрхөд олгоод байна. Үүнээс Монголбанк хамгийн их буюу 5.2 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон бол Засгийн газраас мөн 341.36 тэрбум төгрөг, арилжааны банкууд 646.6 тэрбумын эх үүсвэр гаргасан байдаг. Харин орон сууцны зээлд хамрагдсан иргэдийн сар бүрийн төлбөрөөс МИК дунд нь хувь авдаг тухай асуудлыг Шадар сайд С.Амарсайхан хөндөн, олон нийтэд дэлгэсэн.

Энэ асуудалд талууд өөр байр суурь илэрхийлж, олон нийтийг төөрөгдүүлж байгаа тул Шадар сайдын үүрэг болгосны дагуу Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монгол банк, Хөгжлийн банк зэрэг байгууллагуудаас гадна арилжааны банкууд, эдийн засагчид, хөндлөнгийн шинжээчдийн бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулахаар боллоо.
Монголбанкнаас хамгийн хямд эх үүсвэртэй зээл буюу 4 хувийн хүүтэй санхүүжилт авч, түүнийгээ 8 хувиар иргэдэд олгож байгаад 2020 оноос 1 хувийн хүүтэй санхүүжилт авч, 6 хувиар зээл олгож буй.
Үүний 4.15 хувь нь иргэдийн цэвэр зээл рүү, 0.6 хувь нь арилжааны банкуудын үйл ажиллагааны зардалд зарцуулагддаг бол МИК-ийн үйл ажиллагааны зардалд 0.5 хувь, үлдсэн 0.75 хувь нь МИК-ийн зээлийн эрсдэлийн сан руу ордог байна.

Өөрөөр хэлбэл, ипотекийн зээл олгох бүхий л үйл ажиллагааг гардан хариуцаж хийдэг арилжааны банкуудтай адил МИК дундаас нь үйл ажиллагааны зардал гэх мэт илүүц зардал авч байгаа нь зохисгүй үйлдэл гэдгийг Шадар сайд онцлоод, ипотекийн зээлийн хүүг болон орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах
зэргээр тус зээлтэй холбоотой гомдол, маргаан их байдгийг эхнээс нь цэгцлэх ёстой гэж үзэж байгаа юм.

Одоогийн байдлаар Монгол Улсын 900 мянган өрхийн 11 хувь нь ипотекийн зээлтэй байгаа бөгөөд 15-20 жилийн хугацаатай авсан зээлийнхээ хүүг эхний 5 жилд бүтнээр нь тооцон төлж барагдуулдаг, үндсэн зээлээс нь хасагддаггүй, урьдчилгаа өндөр төлдөг хэрнээ дахиад барьцаа нэхдэг гэхчлэн аливаа эрсдэлийг иргэд, арилжааны банкууд хамтдаа үүрч ирсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19