​ “Хөтөл цемент шохой” ТӨХК-ийн Худалдаа хөгжлийн дансанд байсан 4.3 тэрбум төгрөгийг банк хууль бусаар татан авчээ

O.Аззаяа
2022/04/22

Ердөө 1,3 тэрбум төгрөгөөр Хөтөл цемент шохойн үйлдвэрийг сахал хочит Д.Эрдэнэбилэг тэргүүтнүүд хувьчилж авсан нь хууль зөрчсөн луйврын үйлдэл гэж төр үзсэн. Тиймээс үйлдвэрийг өнгөрсөн сарын 23 ны өдөр төрд авах шийдвэр гаргасан юм. Төрд авах үед Хөтөл үйлдвэрийн Худалдаа хөгжлийн банкны дансанд цемент борлуулсан орлого буюу 4.3 тэрбум орчим төгрөг  байсан байна. Үйлдвэрийг төрийн мэдэлд шилжүүлэхээс өмнөх өдөр буюу 22 ны өдөр Хөтөл үйлдвэрийн данснаас 2 тэрбум төгрөгийг банк татан авчээ. Харин төрд авах шийдвэр гарсан өдөр буюу 23 ны өдөр үлдсэн 2.3 тэрбум төгрөгийг хууль бусаар татан авч данс улайлгасан гэж  үйлдвэрийн өнөөгийн удирдлага мэдээллээ. Өөрөөр бол төрөөс гарах шийдвэрийг Д.Эрдэнэбилэгийн тал урьдаас мэдэж мэдээлэл авч байсан байж болзошгүй юм. АТГ үйлдвэрийн дансыг хаасан, шалгалтын ажил явагдаж байхад Худалдаа хөгжлийн банк дур мэдэн данс нээж мөнгөн гүйлгээ хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл тул гомдол гаргаж шалгуулахаар болжээ.

Үүнээс үүдээд Хөтөл үйлдвэрийн ажилтнууд гуравдугаар сарын цалингаа 10 хоногийн дараа авснаас гадна түлш түүхий эд татаж авах зардалгүй болж үйлдвэр зогсоход ойрхон байсан гэж Л.Наранбаатар захирал ярьж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19