"Тусгай зөвшөөрөл"-ийг арилжаа болгосон ЗТХ-ийн сайдын тушаал хүчингүй боллоо

Ц.Цэрэнбадам
2022/04/19

 2019 оны 12 сард тухайн үеийн Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх Амгалангийн тушаалаар  Төмөр замын тээвэр зуучийн үйлчилгээ эрхлэх Гэрчилгээг нэг жилийн хугацаанд шинээр олгохгүй байх тушаал гарчээ. 2020 оны 12 сарын 09-ний өдөр дуусгавар болох ёстой энэхүү тушаал өнөөдрийг хүртэл 1.4 жил хугацаа хэтрэн сайд дамнан бүрэн төгс хэрэгжсэн байна. Энэ хугацаанд шинээр тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэх хүсэлтэй ААН-ийн тухайд тус Гэрчилгээг дамын үнээр авах сорилттой тулж төрийн байгууллагаас авдаг Гэрчилгээ арилжаа найм аа болсон, тэгш өрсөлдөөн, тэгш боломж хангагдахгүй байна гэх иргэний гомдол “Заригийн дугтуй”-д ирсэн юм.

 Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зөвшөөрлийн тухай хуулийн дагуу  төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах төв -д  гаргах ёстой юм байна. Тус төвийн цахим хуудсаар нэвтрэхэд сайдын тушаалаар шинээр материал хүлээн авахгүй байгаа гэсэн юм. Бид зарын групп орж энэ төрлийн зөвшөөрөл зарж байгаа эсэхийг судалж үзсэн.  Бидний хайлтын үр дүнд тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 120-135 сая төгрөгөөр зарна гэсэн хэд хэдэн зар байсан юм.  

Бид өнгөрсөн лхагва гарагт ЗТХЯ-д хандан Төмөр замын тээвэр зуучийн тусгай зөвшөөрөл олголт яагаад цуцалсан. Сайдын тушаалын хэрэгжих хугацаа дууссан ч өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн мөрдөж байгаа шалтгаан зэргийг тодруулахыг хүссэн.  Тус яамны зүгээр дотроо асуудлаа нягтлаад эргэн хариу өгье гэсэн юм. Харин баасан гарагт холбогдох аж ахуй нэгжүүдтэйгээ хуралдан  зөвшилцөх болсон тухай хэлсэн. Өнөөдөр тус яамны зүгээс төмөр замын тээврийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ шинээр олголт хийхээр болсон гэлээ.  Өөрөөр хэлбэл манай мэдээллийн мөрөөр хэрэгжих хугацаа нь дууссан сайдын тушаалаа цуцалсан болж таарч байна. 

 2019 оны 12 сард буюу сайдын тушаал гарах үед  төмөр замын тээвэр зуучийн зөвшөөрөлтэй 212 ААН бүртгэлтэй байжээ.  Шинээр гэрчилгээ олголт хийгдээгүй 2.4 жилийн хугацаанд эдгээр ААН-ийн 123 нь тусгай зөвшөөрлөө сунгалт хийлгэсэн байна. Харин шинээр 14 аж ахуй нэгж зөвшөөрөл авах хүсэлт гаргажээ.  Одоо  ЗТХЯ-д бүртгэл, сунгалт хийлгэсэн 176 аж ахуй нэгж төмөр замын тээвэр зууч хийх эрх нь нээлттэй байгаа юм.

Өөрийн нэр болоод нүүрийг харуулахыг хүсээгүй “Заригийн дугтуй”-д мэдээлэл өгч гомдол гаргасан иргэний тухайд  ЗТХЯ тэгш өрсөлдөөний журмыг хангахгүй байна гэж байсан юм. Бид Өрсөлдөөний тухай хуулийг уншиж үзэхэд тус хуулийн  13.4.Засгийн газраас нийтийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хангах, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс зарим төрлийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно гэж заажээ.   Өөрөөр хэлбэл салбарын сайд биш Засгийн газрын түвшинд тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар цуцлах эрх зүйн үндэстэй болж таарч байна.   



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 13 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 16 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19