​Төрийн банкны хамт олонд “Талархал” гардууллаа

O.Аззаяа
2022/04/25

Төрийн банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчиноо хайрлан хамгаалах, байгальд ээлтэй бизнесийг дэмжихэд онцгой анхааран ажилладаг билээ.

Нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр болсон Хатан Туул голоо хамгаалах үйлсэд өөрсдийн үнэтэй хувь нэмрийг оруулж, төрийн болон төрийн бус байгууллагыг манлайлан, өөрсдийн оролцоогоор Хатан Туул голын сав газарт их цэвэрлэгээг хийсэнд талархал илэрхийлж, БОАЖЯ-ны харъяа Туул голын сав газрын захиргаанаас Төрийн банкны хамт олонд “ТАЛАРХАЛ”-ыг гардууллаа.

Төрийн банкны хамт олон өнгөрсөн амралтын өдөр “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ-2022” аяны хүрээнд Монгол улсын 21 аймаг 331 сум, нийслэлийн Туул гол, Сэлбийн голын сав газарт цэвэрлэгээг зохион байгуулж 6,000 орчим га газрын 735 тонн буюу нийт 400 орчим автомашин хог хаягдлыг ачуулжээ.

Төрийн банк нь Монгол Улсын өнцөг булан бүрт байрлах 500 орчим салбар нэгжийн 4000 гаруй ажилтнуудынхаа оролцоотойгоор “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” аяныг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд “Үр хойчдоо ногоон дэлхийг үлдээе” гэж уриалж байгаа юм.

Түүнчлэн байгальд ээлтэй, цаас ашигладаггүй цахим технологийг эрчимтэй хөгжүүлж, хамгийн, хамгийн хялбар “Гялсбанк” үйлчилгээг харилцагчиддаа санал болгохын зэрэгцээ ногоон бүтээгдэхүүн үйлчилгээгээ төрөлжүүлэн хөгжүүлэхэд түлхүү анхаарахаа Төрийн банкны зүгээс онцолсон байна.

 Төрийн банк – Эрсдэлгүй ирээдүйн баталгаа

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 14 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 14 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 18 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 19 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19