Хөнгөн галт тэрэг явуулах төсөлд МАН-ын бүлэг ажлын хэсэг байгууллаа

O.Аззаяа
2022/04/25

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.04.25/ хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Сүхбаатар, Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нэгдүгээрт, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмжих нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдлээ. Дээрх хуулийн төслүүдийг ажлын хэсэг байгуулж, дүгнэлтийг дахин бүлгээр хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн.
Хоёрдугаарт, өнгөрсөн долоо хоногийн Төсвийн байнгын хорооны хуралдаан болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж амжаагүй тогтоолын төслийг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногт Улсын төсвийн 2022 оны тухай хууль болон түүнийг дагасан 10 хууль, дөрвөн тогтоолын төслийг УИХ-д Засгийн газраас өргөн барьсан. Үүнд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас зээлийн баталгаа гаргахтай холбоотой тогтоолын төсөл байсныг энэ удаагийн бүлгийн хуралдаанаар нухацтай хэлэлцлээ. Тогтоолын төслийн нэгэн чухал хэсэг нь нийслэлийн түгжрэлийг бууруулахтай холбоотой асуудал учраас нийслэлийн удирдлагуудыг оролцуулж, LRT төслийн танилцуулгыг сонсож, асуулт асууж, хариулт авлаа. МАН-ын бүлгээс төслийг дахин ярилцах шаардлагатай гэж үзсэн. Үүнээс гадна Тавантолгойн дулааны цахилгаан станцтай холбоотой асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Эдгээр хоёр асуудлыг Төсвийн хуулийг дагуулан яарч шийдвэрлэх боломжгүй тул бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтарч ажиллах шаардлагатай хэмээн гишүүдийн олонх санал нэгдлээ” гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19