Мод бэлтгэх эрх авсан аан, нөхөрлөл худалдааны хатуу гэрээ хийдэг нь тэгш өрсөлдөөнийг "боомилж" байна

Ц.Цэрэнбадам
2022/04/25

Монгол гэр үйлдвэрлэгчийн өмнө тулгамдсан асуудлууд цөөнгүй байдаг. Өөрөөр хэлбэл түүхий эдийн ханган нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа нь эцсийн бүтээгдэхүүний үнэ өсөх шалтгаан болжээ.  Монгол гэр, гэрийн иж бүрдэл үйлдвэрлэгчдийн холбоо өнөөдөр 60 гаруй аж ахуй нэгжийн 400-аад хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Тэд холбоогоороо дамжуулан хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл авах хүсэлтэй.

 Бид салбар яамнаас хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийг хэнд хэрхэн олгодог талаар тодруулахад жил бүр ойн сангаас бэлтгэх хэрэглээний болон түлээний модны дээд хэмжээг аймаг нийслэлийн засаг даргын саналыг үндэслэн сайдын тушаалаар баталдаг.   Мод бэлтгэх зөвшөөрлийг орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн шийдвэрээр зөвхөн тухайн  орон нутгийн иргэн , аж ахуй нэгж байгууллага, нөхөрлөлд нь хуваарилалт хийсний үндсэн дээр олгодог гэсэн юм.  Харин  зөвшөөрөл авсан иргэн аж ахуй нэгжийн тухайд бэлтгэсэн модоо түүхийгээр нь болон зүсэж бэлтгэсэн хэлбэрээр эсвэл эцсийн бүтээгдэхүүн болгон худалдах бүрэн эрхтэй юм байна.

  Нэгэнт мод бэлтгэх зөвшөөрөл өөрөө хэмжээ хязгаартай. Мөн энэ зөвшөөрлийг орон нутгийн иргэн аж ахуй нэгжүүд олгодог учир  Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг гэрийн мод үйлдвэрлэгчид хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрөл олдохгүй юм байна. Харин тэдэнд  хямд эх үүсвэрээс буюу орон нутагт нь очин модоо худалдан авах эрх нь нээлттэй. Энэ тохиолдолд худалдан авсан модныхоо гарал үүслийн гэрчилгээг орон нутгийн ойн ангиас авч тээвэрлэн оруулж ирэх боломжтой гэлээ. 

 Өөрөөр хэлбэл мод бэлтгэх зөвшөөрөлтэй орон нутгийн аж ахуй нэгж, нөхөрлөлөөс бэлтгэсэн модыг нь газар дээрээс нь захын үнээс хямдаар авч болно.  Гэвч тэдгээр аж ахуй нэгжүүд нь модны захын ченжүүдэд модоо нийлүүлэх тогтвортой байдлын гэрээ хийчихсэн байдаг тул гэрийн модны үйлдвэр эрхлэгчдэд модоо зардаггүй нэг зовлон байна. Энэ тохиолдолд төр зохицуулалт хийх эрх зүйн үндэс байдаггүй чөлөөт зах зээлийнхээ журмаар явна гэж салбарын яамнаас хариулсан юм.

Заригийн дугтуй” сурвалжилга энэ удаад хэрэглээний мод бэлтгэх зөвшөөрлийн асуудлыг хөндлөө.  Бизнес эрхлэгч иргэн аж ахуй нэгж таны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй төрийн шийдвэр хүнд суртлын талаар бидэнд хандах бүрэн боломжтой.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 13 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 16 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19