Нийслэлийн хэмжээнд сургуульгүй 50 хороо байна

O.Аззаяа
2022/04/29

2021 оны байдлаар нийслэлд 6-17 насны 353.308 хүүхэд байна. 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 129, нийт 281 сургуульд 340.069 хүүхэд суралцаж буй. Сүүлийн таван жилийн хугацаанд ерөнхий боловсролын сургууль 40-өөр, сурагчид 100 мянгаар нэмэгджээ.

Төрийн өмчийн сургуулийн нэг бүлэгт 36, төрийн бус өмчийн сургуулийнхад 20 сурагч суралцаж байгаа юм. Нийт 10.256 бүлэг хичээллэж байгаагаас

  • 40-50 хүүхэдтэй 2376 бүлэг,
  • 50-60 хүүхэдтэй 627 бүлэг,
  • 60-аас дээш хүүхэдтэй 33 бүлэг хичээллэж байна.

Бүлэг дүүргэлт өндөртэй есөн сургууль байгаагаас 23, 1, 24, 14 дүгээр сургууль тэргүүлжээ. Хамран сургах тойргийн бус сургуульд 131.739 сурагч буюу 38.7 хувь нь суралцаж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд сургуульгүй 50 хороо байгаа бөгөөд эдгээрт сургуулийн насны 77.581 хүүхэд амьдарч байна. Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон буюу 18 хороо сургуульгүй байгаа юм.

Энэ жил улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр нийслэлд өмнөх онуудаас он дамжин хэрэгжиж буй болон 2022 онд шинээр хэрэгжихээр батлагдсан 51 сургууль, 92 цэцэрлэг, 27 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, дөрвөн спорт заал, хоёр дотуур байр, нийт 176 боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжинэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19