Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардал 570 сая төгрөг цуглаж, хүүгийн гэр бүл ирэх долоо хоногт Турк улс руу эмчилгээнд явахаар боллоо

O.Аззаяа
2022/04/30

Цусны цагаан эсийн хорт хавдар гэх өвчинтэй гурван жилийн хугацаанд тэмцэж байгаа зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн эмчилгээний зардал 570 сая төгрөгт хүрчээ. Хүүгийн гэр бүл ирэх долоо хоногийн пүрэв гарагт багтаан Турк улсыг зорихоор бэлтгэл байдлаа хангаж эхэллээ. Хоёр өдрийн хугацаанд Монголын ард түмнээс цугларсан хандив 570 сая төгрөг болсонд хүүгийн гэр бүл талархаж байгаагаа илэрхийлж байна.


Б.Тэмүүлэн хүүгийн аав Н.Батзул: Хоёр өдрийн хугацаанд бидний төсөвлөсөн хүүгийн минь эмчилгээний зардал 570 сая төгрөг цуглаж зуун хувь бүрдлээ. Биднийг дэмжиж тусалсан нийт Монголын ард түмэндээ болон  мэдээллийг түгээж өгсөн хэвлэл мэдээлийн байгууллагууд, цахим сайтууддаа маш их баярлаж байна. Монголын ард түмэндээ маш их баярлалаа. Та бүхний минь гэгээн цагаан үйл үеийн үед дэлгэрч Монголын минь үрс маш олон болох болтугай гэж ерөөе.


Мөнгө санхүүгийн асуудал зуун хувь шийдэгдсэн тул нэг цагийг ч алдалгүй өнөөдрөөс бичиг баримтаа бүрдүүлж ам бүлээрээ тавуулаа явахаар болсон. Өнөөдөр унагаж байгаа нулимс бол мэдээж баярын нулимс. Монголынхоо ард түмэнд баярлалаа гэж хэлэхээс өөр үг олдохгүй байна. Мэдээж би та бүхнийхээ тус дэмийг үр хүүхдээ эмчлүүлж ирээд эх орноо гэсэн сэтгэлтэй сайн хүн болгож, эх орныхоо төлөө их зүйлийг бүтээсэн хүн болгон ачийг нь хариулна гэж бодож байна. 500 сая төгрөг үнэхээр хүрч болохооргүй тэнгэрийн мэт сонсогдож байсан бол бидний монголчууд нэгдэх юм бол 5 тэрбум түүнээс ч илүүг цуглуулж чадах боломжтой юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19