Иргэд харьяа дүүргийн эмнэлгээсээ урилга хүлээн авсан тохиолдолд эрт илрүүлэгтээ хамрагдана

O.Аззаяа
2022/05/01

Өнөөдрөөс эхлэн улс орон даяар бүх иргэнээ эрт илрүүлэг,  үзлэг, оношилгоонд хамруулж эхэлнэ. Тус эрт илрүүлэг үзлэгийг бүтэн жилийн турш зохион байгуулах юм. Эрт илрүүлгийн үзлэг олон талын ач холбогдолтой. Иргэдийн нас насны онцлогт хамааруулаад өөр шинжилгээ хийгдэх юм. Тухайлбал 0-17 насны хүүхдэд зургаан төрлийн үзлэг, шинжилгээ хийх бол 18-30, 31-ээс дээш насны иргэдээс нийт 19 төрлийн шинжилгээ авах юм. Үүнд есөн төрлийн хавдрыг илрүүлэх шинжилгээ багтсан. Эрт илрүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн 49 эрүүл мэндийн байгууллага хамтран оролцоно. Тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагууд дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтрах, эсвэл бие даах гэсэн хоёр хэлбэрээр оролцож байна. Иргэд аль эмнэлэгт хэзээ шинжилгээнд хамрагдах вэ гэдгээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хүлээн авах боломжтой.

Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 1-ний хооронд нэг жил үргэлжилнэ. Жилийн хугацаанд аль хорооны иргэдийг хэзээ шинжилгээнд хамруулах тухай нэгдсэн төлөвлөлт, хуваарь гарсан. Хуваарийг өрхийн эрүүл мэндийн төв, хорооны хэсгийн ахлагч нар зохион байгуулж, товлолын дагуу урилга хүргэж байгаа. Иймд товлолт өдөр буюу урилга очсон өдөр хуваарьт эрүүл мэндийн байгууллагад очиж, шинжилгээнд хамрагдах ёстой гэж нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 12 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 17 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 20 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 20 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19