Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу эрт илрүүлэг эхэллээ

O.Аззаяа
2022/05/01

Монгол Улсын "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ "Эрүүл дадал хэвшилтэй идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн Эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлнэ гэх зорилтыг дэвшүүлж, үндэсний хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх зорилтын дор орон нутагт нийгмийн эрүүл мэндийн төвийг байгуулах үйл ажиллагааг төр засгаас дэмжин ажиллаж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу хийгдэж буй чухал ажлуудын нэг энэхүү арга хэмжээ юм,  ЭМЯ-наас 2022 оныг "Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах" жил болгон зарласан билээ. Тэгвэл энэ хүрээнд 5-р сарын 1-ний өдөр  ийнхүү орон даяар Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаа эхлэж нээлтээ хйиж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ний Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од, УХТЭ-ийн дарга Б.Эрдэнэбулган болон бусад албаны хүмүүс оролцлоо. Мөн энэ үеэр хөдөлгөөнт явуулын амбулаторийн эхний ээлжийн 3 машиныг үдэн гаргаж өгөв. Ингэснээр алслагдсан сумын иргэдэд зориулсан автомашин, автобус, вагон зэрэг хөдөлгөөнт явуулын амбулаториуд ажиллана. 


 
Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг нь эмгэг шинж тэмдэггүй, эрүүл гэж өөрсдийгөө тооцдог хүн амд урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийснээр эрсдэлт хүчин зүйл болон өвчин, эмгэгийг илрүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ юм. Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах шийдвэр гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулна.                                                                                   
Эдгээр тогтоол, тушаалын дагуу иргэн бүрийг жилд 1 удаа урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар зохицуулсан бөгөөд насанд хүрэгчид насны бүлгээс хамаарч үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, "зүрх судасны өвчин, чихрийн шижин, сүрьеэ, сэтгэцийн эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ", "лабораторийн шинжилгээгээр: биохими, цус болон шээсний ерөнхий шинжилгээ, өлөн үеийн глюкоз, өтгөнд далд цус илрүүлэх, ПАП сорил, гепатит В, С, тэмбүү, ХДХВ илрүүлэх хурдавчилсан сорил", "багажийн шинжилгээгээр: зүрхний цахилгаан бичлэг, улаан хоолой, ходоодны дуран, цээжний рентген шинжилгээ, хөх, хэвлийн, бамбайн хэт авиан шинжилгээ хийлгэж, эмчийн үзлэг, дүгнэлт, зөвлөгөөг авахаар товлосон.  
Харин 0-17 насны хүүхэд мөн насны бүлгээс хамаарч үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Тухайлбал, "Хүүхдийн сэтгэхүйн хөгжил болон сэтгэц, зан үйлийн эмгэг, сүрьеэгийн эрсдэлийн үнэлгээ”, "эмнэл зүйн үзлэгээр: биеийн хэмжилт, өсөлт, хөгжлийн үнэлгээ, нүдний хараа шалгах, амны хөндийн эрүүл мэнд”-ийн үзлэг хийж, дүгнэлт, зөвлөгөө авах боломжтой.     
Иргэд дараах 6 насны бүлгийн багцын дагуу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдана. Үүнд:  
1. 0-5 насны багц
2. 6-17 насны багц
3. 18-30 насны багц
4. 31-45 насны багц
5. 46-60 насны багц
6. 61-ээс дээш насны багц
0-17 насны хүүхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад хамрагдах бөгөөд насанд хүрсэн даатгуулагчийн хувьд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн урилга, зохицуулалттайгаар эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагаас сонгох байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад хамрагдана. Хүн амын дунд зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог оновчтой, хүнд ээлтэй, нэгдсэн зохион байгуулалттай хэрэгжүүлснээр хүн бүрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах тэгш боломж олгох, хувь хүний оролцоотой, нотолгоонд суурилсан сонголтыг бий болгож, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хүн амыг хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашид хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой. Ийнхүү 2022 оны 5-р сарын 01-ний өдрөөс орон даяар Хүн амыг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулах үйл ажиллагаа эхлэх байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19