Хятадын эдийн засгаа дэмжих хөтөлбөр газрын тосны үнэ өсөхөд нөлөөлж байна

O.Аззаяа
2022/05/02

Хятад улс Ковид-19 цар тахалтай холбогдуулан санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай зарласнаар Брент төрлийн газрын тосны үнэ 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 105 ам.доллар/баррелиар арилжаалагдаж байна.
Газрын тосны худалдаачид Хятадад үүссэн цар тахлын шинэ давлагаагаас үүдэлтэй хөл хорионы мэдээнээс илүүтэй Хятадад хямралын үед эдийн засгаа дэмжих шинэ хөтөлбөрт анхаарлаа хандуулж байна. Тодруулбал, Хятадын засгийн газар Бээжин хотод хөл хорио тогтоож чадаагүй бөгөөд өмнөх удаагийн хөл хорионд орсон хүмүүст илүү их дэмжлэг үзүүлэхийг амласны дараагаар газрын тосны үнэ өсөлт үзүүллээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Хятадын Ардын банк 2022 оны 4 дүгээр сарын 26-ны сүүлээр "Бодит эдийн засаг, ялангуяа тахал өвчинд нэрвэгдсэн аж үйлдвэр, жижиг бизнесүүдэд ухаалаг мөнгөний бодлогын дэмжлэг үзүүлэхээ эрчимжүүлнэ" гэж мэдэгдсэн.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү арга хэмжээ нь газрын тосны эрэлтийг нэмэгдүүлж магадгүй бөгөөд зөвхөн Хятадад төдийгүй дэлхий даяар эрэлт удаашрах эрсдэлтэй байсан зах зээлд итгэл найдвар төрүүлж байгаа юм.
Үүний зэрэгцээ, 4-р сарын 26-нд Оросын байгалийн хийн нийлүүлэгч Газпромоос хоёр улс мэдэгдэл хүлээн авсны дараа Орос Польш, Болгарт хийн нийлүүлэлтээ дөрөвдүгээр сарын 27-нд бүрмөсөн зогсоох төлөвтэй байна гэж S&P Global Commodity Insights өмнө нь мэдээлэв.
Төрийн хяналтад байдаг PGNiG болон Газпром Экспорт хоёрын хооронд байгуулсан урт хугацааны гэрээний дагуу Польшийн компани төлбөрөө рублиэр төлөхөөс татгалзсан тул Оросын байгалийн хийн нийлүүлэлтийг дөрөвдүгээр сарын 27-ноос эхлэн бүрмөсөн зогсооно гэж PGNiG дөрөвдүгээр сарын 26-нд мэдэгдэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19