Дархан-уул аймгийн ахмад сэтгүүлчдийг улиралд нэг удаа багц үйлчилгээнд хамруулна

O.Аззаяа
2022/05/02

Орон нутагт анх удаа ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, өндөр настны эрүүл мэндийг дэмжих, нөхөн сэргээх “Ахмадын хөгжлийн төв” өнгөрсөн онд байгуулагдсан.

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл тус төвтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээний зорилго нь МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн ахмад гишүүдэд ганцаарчилсан болон бүлгийн уулзалт зохион байгуулах, эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сэргээн засах чиглэлээр үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, сургалт, сурталчилгаа зохион байгуулах юм.

Хамтын ажиллагааны хүрээнд салбар зөвлөлийн ахмад улирал нэг удаа эрүүл мэнд, чийрэгжүүлэх таван өдрийн багц үйлчилгээнд хамрагдах боломжтой. Мөн тус төвийн номын сан, интернет кафегаар үйлчлүүлэх, уулзалтын танхим ашиглах зэрэг олон давуу талтай. Сэтгүүлчдийн эвлэлийн салбар зөвлөлөөс мэдээ, сурвалжилга бэлтгэх, хамтран контент үйлдвэрлэх, редакц, телевиз, сайтууд “Ахмадын хөгжлийн төв”-ийн интерьер, экстерьерийн шийдэл бүхий өрөө, танхимыг ашиглах, ахмад настнуудтай хамтран нийгэмд чиглэсэн контент бэлтгэхээр боллоо.

МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл нь албан ёсны бүртгэлтэй таван ахмадтай, тухайн үедээ идэвхитэн бичээч хийж байсан дөрвөн ахмад байдаг. Хамтын ажиллагааны хүрээнд дээрх ахмадууд үйлчилгээнд хамрагдах аж.

Мөн Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас “Цахим Дархан” төслийн хүрээнд энэ онд “Ахмадын хөгжлийн төв”-д е-mongolia цахим цонхыг байгуулж ахмад настнуудад төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн тус төвд ахмад сэтгүүлчдийн студийг байгуулахад дэмжин ажиллахаар болсон талаар Дархан-Уул аймгийн Мэдээлэл технологийн албаны дарга Х.Соёл-Эрдэнэ танилцууллаа.

Уг гэрээ нь нэг жилийн хугацаатай хийгдсэн бөгөөд талууд харилцсан тохиролцсоны үндсэн дээр дахин сунгах боломжтой юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19