Монгол хүний хөдөлмөрийн хөлс цагт 0.77 цент буюу олон улсын дунджаас 10 дахин бага байна

O.Аззаяа
2022/05/04

Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж дэлхийн 170 гаруй орноос сүүл мушгиж байна. Хамгийн сүүлд 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохдоо 420 мянган төгрөг буюу 1 цагт 2500 төгрөгөөр тогтоож байлаа. Тухайн үеийн  ханшаар 1 доллартай тэнцэж байсан бол үнийн өсөлт, инфляцийн хөөрөгдөл, валютын ханшаас үүдэлтэй өнөөдөр 0,77 цент болон буурчээ. Монгол залуус хамгийн ихээр зорьж байгаа БНСУ-д нэг цагийн хөдөлмөрийн хөлс 8 доллартай тэнцэж байна. Үнийн өсөлт өдрөөр биш цагаар нэмэгдсээр байхад иргэдийн цалин, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх шийдлийг хуулиар халхавчилж жил дамнуулан хойшлуулж байна. Тодруулбал тухайн жилийн улсын нэгдсэн төсвийг батлахаас өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоож чадаагүй бол дараагийн дараа жилээс нэмэх асуудлыг хөндөх хуулийн заалт үйлчилж байгаа юм. Тиймээс УИХ хуулийн энэ заалтаа эргэн харах шаардлагатайг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат онцоллоо. 

МҮЭ-ийн холбооноос цар тахлын үед Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (ХХДХ)-г шинэчлэн тогтоох саналыг хуулийн хүрээнд тавьж байсан боловч 2021 онд УИХ-аас ХХДХ-ний тухай хуульд өөрчлөлт оруулж нэмэгдүүлэх боломж гарцыг үгүй хийгээд байгааг хэлж байгаа юм.

Өнөөдөр ХХДХ-г хоёр жилийн турш буюу 2023-2024 онуудад зөвхөн 500 мянган төгрөгт хүргэх саналыг ажил олгогч болон Засгийн газраас гаргаж байсан ч МҮЭ-ийн холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс 600 мянган төгрөгт хүргэх, 2024 онд дахин нэмэгдүүлэх, ингэхдээ 2023 оны нэгдүгээр улиралд багтаан хэлэлцэж шинэчлэн тогтоох саналыг оруулсан ба удтал мэтгэлцсэний эцэст МҮЭ-ийн холбооны саналыг хэлэлцэж түншлэгч талуудын олонхын саналаар ХХДХ-г 550 мянган төгрөг байхаар баталсан юм. Ингэснээр нэг цагийн хөдөлмөрийн хөлс 1 доллараар үнэлэгдэхээр болж байгаа юм.




0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19