Эрдэнэт үйлдвэрээс зарласан өндөр дүн бүхий тендер бүрт “Сод Монгол групп” ХХК ялдаг нь ашиг сонирхол байх магадлалтай

O.Аззаяа
2022/05/05

Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрээс зарлагдсан өндөр дүн бүхий тендер бүрт Сод Монгол групп ХХК ялдаг байна. Өнгөрсөн онд тус группын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар иргэн С-ийг хүчирхийлэхээр завдсан гэх асуудал сөхөгдөх үед ганц л удаа тендерт ялагдаж байжээ. Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн Санхүү эдийн засаг хариуцсан орлогч захирал Д.Үүрийнтуяа нь 2014-2016 оны хооронд Сод Монгол групп ХХК-д ажиллаж байсан. 


Тендер шалгаруулах ажилд шууд оролцоотой тус дарга ашиг сонирхолоор ханддаг байж болзошгүй гэж олон нийт хардаж эхэллээ. Учир нь өнгөрсөн 4-р сард зарлагдсан Эрдэнэт үйлдвэрт зуны түлш нийлүүлэх тендерт Сод Монгол групп ХХК мөн л ялсан. Ингэхдээ хуурамч бичиг баримт үйлдсэн байж болзошгүй асуудал сангийн яаман дээр шалгагдаж эхлээд байгаа юм. Тус групп 38,4 тэрбум төгрөгийн дизель түлшийг нийлүүлэхээр тендерт шалгарсан ч илтэд бичиг баримтын зөрчилтэй байсан нь шүүмжлэл дагуулаад байгаа юм. ОХУ-аас нийлүүлэх дизель түлшний хүхрийн агууламж үйлдвэрийн албан ёсны сайт дээр өндөр байсан ч Эрдэнэт үйлдвэрт өгч тендерт шалгарсан материалд хүхрийн агууламжийг бууруулж бичсан нь анхаарал татаж Photoshop программаар зассан байх магадлалтай гэж хардахад хүргээд байна. Уг асуудлыг сангийн яам шалган нягталж шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлэх юм. Харин нөгөө талаас үйлдвэрийн нөлөө бүхий албан тушаалтан тендерт ашиг сонирхлоор ханддаг бол эрүүгийн хэрэг болж хувирна. Энэ асуудлыг ч шалгах ёстой гэж зарим аж ахуй нэгжийн төлөөлөл үзэх болжээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 13 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 15 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 15 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 19 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 21 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19