Хүүхдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг хэлэлцлээ

O.Аззаяа
2022/05/09

Нийслэлийн хүн амын 38.8 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж байна. Улсын хөгжилд иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал  бөгөөд хүн амын чухал бүлэг болох хүүхдийн хөгжил, хамгаалал бол нийтээрээ чухалчлан авч үзэх ёстой асуудал. Иймээс ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ирэх тавдугаар сарын 16-нд хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн үндэсний зөвлөгөөн болох гэж буй. Тус зөвлөгөөнийг угтан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас нийслэлийн хэмжээнд хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн дунд “Ээлтэй орчин-Эрүүл ирээдүй” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл, асрамж, халамжийн байгууллага, хүүхдийн зуслан, хүүхэд, гэр бүл, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн ажиллах гарц, шийдлийг хэлэлцлээ. Мөн хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, тэдний хэрэгцээнд нийцсэн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын үйлчилгээг чанартай, тэгш хүртээмжтэй хүргэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах талаар хөндсөн юм. Түүнчлэн дээрх зорилтуудыг биелүүлэхийн тулд төр болон төрийн бус байгууллагууд уялдаа холбоотой, нягт хамтран ажиллах хэрэгтэйг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу хүүхдийн эрхийг хангахад нийслэл, орон нутгийн зүгээс баримталж буй бодлого, стратеги, төсөв, хүний нөөц, мэдээллийн ил тод байдалд анхаарч, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжтэй байдалд шинэлэг гарц, шийдлийг эрэлхийлэн ажиллаж байна. Цаашид эцэг эх, иргэд, олон нийтийн оролцоог идэвхжүүлэн, санал санаачилгатай ажиллах шаардлагатай” хэмээсэн юм.

Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Н.Мөнхнасан “Зөвхөн төр, эсвэл төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж дангаараа ажиллаад асуудлыг бүрэн шийдвэрлэж хүчрэхгүй. Тиймээс хүүхдэд тулгарч буй эрсдэлийг бууруулж, тэднийг хамгаалахын тулд бүгд нэгэн үзүүрт сэтгэлээр асуудалд хандъя” хэмээн уриаллаа.

Өнөөдрийн хэлэлцүүлгээс гарсан санал, шийдэл, зөвлөмжүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд тавдугаар сарын 16-нд болох нэгдсэн зөвлөгөөний Ажлын хэсэгт хүргүүлэх юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19