Хаан Банкны хамт олон Сэлбэ голын эхэнд хоёр дахь жилдээ мод тарилаа

O.Аззаяа
2022/05/09

Амьдралыг тэтгэгч байгалиа хамгаалж, цэвэр агаар, эрүүл, ногоон орчныг хойч үедээ өвлүүлэхэд хувь нэмрээ оруулахаар ХААН Банкны тогтвортой хөгжлийн бодлого, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас “ХААН Банкны ой” хөтөлбөр хэрэгжүүлж, сүүлийн 15 жилийн хугацаанд Монгол орон даяар нийт 29 мянга гаруй мод бут тариад байна.


Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ХААН Банкны хамт олон өнгөрсөн оны намар Улаанбаатар хотын Сэлбэ голын эх, Их баяны ам орчимд  нөхөн сэргээлт нэн шаардлагатай 40 га газрыг ойжуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ бүсэд нийт 108 мянга орчим мод тарихаар төлөвлөөд буй билээ. Энэ ажлын үргэлжлэл болгон ХААН Банк Сангаас хаврын мод тарих өдөрлөгийг өнгөрөгч бямба гараг буюу 2022 оны 5-р сарын 7-нд зохион байгуулсан юм. Өдөрлөгт ХААН Банкны хамт олны төлөөлөл болсон 180 гаруй ажилтан оролцож хүлэмжинд хоёр жил бойжуулсан, бортоготой нарс модны суулгацыг долоон га талбайд мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөгөөр тарьсан юм. Ийнхүү тарьсан моддыг Нийслэлийн байгаль орчны газар, “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ-тай болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран ирэх гурван жилийн хугацаанд  арчилж, нөхөн тарьж,  хяналт тавин ажиллана.

Хүний буруутай үйл ажиллагаа, түймэр, байгалийн хортон шавьжид өртөн мод нь ургах чадвараа алдсан талбайг ойжуулах ажлын бэлтгэлийг ХААН Банк хоёр жилийн өмнөөс эхлүүлж, өнгөрсөн оны намар эхний моддыг тарьсан билээ. Агаарын бохирдлыг багасгахад чухал нөлөө үзүүлдэг шинэс, нарс модыг энэ бүсэд тарьснаар ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, Сэлбэ голын эхийн ундаргыг сэргээх, улмаар Туул голд цутгах урсацыг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 18 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19