Баянхонгор аймгийн 31 үйлчилгээ “e-mongolia”-д орлоо

O.Аззаяа
2022/05/09

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академийн хамтарсан баг 2022 оны 05 дугаар сарын 02-08-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж, нутгийн захиргааны 12 байгууллагын 31 үйлчилгээг цахимжуулж, “e-mongolia” системд нэгтгэлээ.

Тодруулбал,

Баянхонгор аймгийн Авто Тээврийн төв – 3

  • Баянхонгор аймаг дахь цагдаагийн газар – 1
  • Бөөнцагаан Орог нуурын сав газрын захиргаа – 2
  • Баянхонгор аймгийн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар – 6
  • Баянхонгор аймаг Онцгой байдлын газар – 2
  • Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар – 1
  • Баянхонгор аймгийн төрийн архив – 4
  • Чандмань-Баянхонгор ХК – 3
  • Баянхонгор Эрүүл мэндийн газар – 2
  • Баянхонгор сум ЗДТГ – 2
  • Баянхонгор аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар – 1
  • Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 4

Түүнчлэн цахим үйлчилгээг аймаг сумдад хариуцан явуулах мэргэжилтнүүдийг чадавхижуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллахын зэрэгцээ Баруун бүсийн худалдааны төвд ажиллаж, “e-mongolia”-г ашиглаж, төрийн үйлчилгээг цахимаар авах заавар, зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Баянхонгор аймгийн ИТХ, Засаг дарга түүний тамгын газраас ард иргэдэд аливаа үйлчилгээг шуурхай, хялбар аргаар тэгш хүртээмжтэй хүргэх бодлогын хүрээндээ төрийн үйлчилгээг цогцоор нь цахимжуулахаар “Дижитал Баянхонгор” арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Баянхонгор аймгийн нутгийн захиргааны үйлчилгээ цахимжсанаар, “e-mongolia” системд нийт 14 аймгийн 894 үйлчилгээ нэгтгэгдээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19