“Скай хайпермаркет” ХХК буюу Имартаас “Өрх бүрт мод тарья” аяны хүрээнд 500 айл өрхөд мод тарьж эхлүүллээ.

O.Аззаяа
2022/05/09

“Өрх бүрт мод тарья” аяны хүрээнд 500 айл өрхөд мод тарьж эхлүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжин, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд цаг уурын өөрчлөлтийг багасгах, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах зорилгоор 2016 оноос эхлэн Имартын хамт олон мод тарих аяныг өрнүүлдэг уламжлалтай.
2020 оноос УИХ-ын гишүүн С.Батболдын санаачилгаар Дундговь аймагт цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг буруулах зорилгоор мод тарих ажлыг эхлүүлсэн.


Харин энэ жил “Өрх бүрт мод таръя” аяны хүрээнд Дундговь аймгийн 500 айл өрхөд 3000 мод, суулгацыг хамтран суулгах ажлыг эхлүүлж байна. Ингэхдээ сайн дурын үндсэн дээр 500 өрхийг сонгосон бөгөөд нэг өрхөд зургаан төрлийн модны тарьц, суулгац болон бордоог хүлээлгэн өгч, иргэдийг мод тарих, арчлах сургалтад хамрууллаа.
Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн 90 орчих хувь нь цөлжсөн гэх судалгаа бий. Тиймээс тарих модоо сонгохдоо орон нутгийн цаг агаарын онцлогт тохирсон, ургах чадвар сайтай говийн бүст үрслүүлэн нутагшуулсан хайлаас, буйлс, сухай зэрэг моднуудын суулгацыг өрх бүрийн хашаанд тарьсанаараа онцлог юм.


Тус аймагт цөлжилттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр Имартын хамт олон дан ганц тарих суулгацаас гадна сургалтын баг болон сургагч багш, бордоо, усалгааг бүрэн шийдвэрлэж өгснөөрөө давуу талтай юм.
Дашрамд дурдахад, Имарт хамт олон Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд чанартай боловсролыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зорилтот аян гэх мэт нийгмийн төлөөх сайн үйлсийн үйл ажиллагааг тогтмол санаачлан хэрэгжүүлж ирсэн юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 16 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 16 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 21 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19