​ Хөгжлийн банкнаас зээл авсан арилжааны гурван банк зээлээ бүрэн төлсөн бол дампуурсан Капитал банкны 51.9 тэрбумыг яах вэ?

O.Аззаяа
2022/05/12

Улсын хөгжилд чухал нөлөө үзүүлэх томоохон төслүүдийг санхүүжүүлэх зорилготой хөгжлийн банкнаас арилжааны томоохон банкууд зээл авсан. Тухайлбал Д.Баясгалан захиралтай Голомт банк Улаан буудайн нөөц бүрдүүлэх хөтөлбөр нэрээр 2 тэрбум төгрөг авсан бол “Сахал” хочтой Д.Эрдэнэбилэгийн Худалдаа хөгжлийн банк 7.1 тэрбум төгрөгийн зээлийг жил гарны өмнө авсан байдаг.

Харин Хаан банк мөн л улаан буудайн нөөц бүрдүүлэх хөтөлбөр нэрээр 2021 оны 1-р сард 11 тэрбум төгрөгийн зээл авчээ. Тус банкууд авсан зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байсан бол хөгжлийн банкны зээлийн мэдээллийг олон нийтэд ил тод гарган мэдээлсний үр дүнд өрийн үлдэгдэл, хүү, алданги торгуулиа бүрэн барагдуулжээ.

Гэвч одоо арилжааны банкууд дотроо хамгийн өндөр дүнгээр зээл авсан ч дампуурсан Капитал банкны өрийн үлдэгдлийг хэрхэх вэ? гэдэг асуудал асуулт хэвээр байна. Капитал ХХК нь хөгжлийн банкнаас нийт 59.6 тэрбум төгрөгийн зээлийг 5.7 жилийн хугацаатай авч байсан. Гэвч зээл авснаас хойш 4.5 жилийн хугацаанд ердөө 7.7 тэрбум төгрөгийг эргэн төлж 51.9 тэрбум төгрөгийн өрийн үлдэгдэлтэй дампуурчихсан юм.

Тус банк үндсэн зээлээ төлөлгүй 1646 хоног хэтэрсэн бол хүүгийн төлөлт 1222 хоногоор хэтэрчээ. Одоогоор тус банкны харилцах дансны 1.7 тэрбум төгрөгийн төлбөрт 6 ширхэг үл хөдлөх хөрөнгө 1 газар эзэмших эрхийг хөгжлийн банкны өмчлөлд шилжүүлэх авахаар ажиллаж байгаа бол 53.7 сая төгрөг нэмж төлүүлээд байна. Харин үлдсэн 50 орчим тэрбум төгрөгийг хэрхэн барагдуулах нь тодорхой бус байгаа юм.

 

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 14 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 17 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 17 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 19 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 20 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 22 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 22 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19