АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Бейсенг Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа хахууль авч, албан тушаалаа урвуулсан хэргээр шалгаж байсан. Тэгвэл мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн талаар албаны хүн мэдээллээ.
Түүнийг ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхийн тулд албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хясан боогдуулах замаар иргэнээс хахууль авсан мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэж үзээд хэргийг прокурорт шилжүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна