Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас СӨХ-ны дээд зөвлөлтэй хамтран ажиллах чиглэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо. Үүнд:
- Орон сууцны хороолол дундах зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, орц гарч хаасан хашаа хайсыг буулгаж, цэгцлэх.
- Түргэн тусламж болон гал унтраах автомашин хороолол руу чөлөөтэй нэвтрэх нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах.
- Орчны эрүүл ахуй, ариун цэвэр, хог цэвэрлэгээ, тээвэрлэлт, тохижилтын ажлуудыг зохион байгуулах.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна