Үндэсний мод тарих өдрөөр “ ОУ-ын соёлын цэцэрлэгт хүрээлэн” нээлтээ хийлээ

Ц.Цэрэнбадам
2022/05/16

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, ногоон хот, ногоон ирээдүйн төлөө санал санаачилга чухал энэ цаг үед Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 35 га газарт Олон Улсын Соёлын цэцэрлэгт хүрээлэн нээлтээ хийлээ.

Энэ хүрээнд төслийн баг, БОАЖЯ, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо хамтран Экспо үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Экспо хэсэгт зуны турш модны тарьц, суулгацыг худалдах ба зөвхөн дотооддоо тарьж, ургуулсан модлог ургамлыг худалдаалах юм байна.

 Нэг га ой мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30 - 35 хувийг өөртөө шингээдэг. Харин навчит мод дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шороог 21 - 75 хувь хүртэл өөртөө барьдаг байна.  

Нээлтийн ёслолын ажиллагаанд БОАЖ-ын Дэд сайд Г.Түвдэндорж үг хэлэхдээ  "Бүх нийтээрээ мод трих үндэсний өдрийн арга хэмжээг тэмдэглэж эхлээд 23 дахь удаагаа хамтдаа мод тарьж байна.

Мөн хот суурин газрын хөгжлийн түвшинг тодорхойлох гол үзүүлэлтийн нэг бол цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бөгөөд  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Хот, суурин газрын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх”  ОЛОН УЛСЫН СОЁЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН байгуулагдаж байгаад нийт Монгол улсын иргэд болон нийслэлчүүдийнхээ өмнөөс талархалтай байна.
Нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа эрүүл орчинд ая тухтай амьдарч зугаалах, ногоон технологийн шийдэлтэй, Монгол улсын түүх, соёлыг дэлхийд сурталчлан таниулах, гадаад дотоодын жуулчдын зорин очих орон зайг бий болгож, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд улс үндэстний түүх, соёл урлаг, экологийн боловсролыг олгох, судалгааны шинжилгээний төв болгохын төлөө тус яамны зүгээс хамтран ажиллахаа илэрхийллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 9 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 11 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 11 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 13 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа 15 цагийн өмнө
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна 16 цагийн өмнө
Зарим нутгаар аадар бороо орно 16 цагийн өмнө
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно Өчигдөр
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19
ОБЕГ: Наадмын өдрүүдэд 88 иргэнийг үер, усны аюулаас аварсны 35 нь хүүхэд байв 2026/07/19
Дундговьд хонины ноосыг кг-ийг нь 1800-2500 төгрөгөөр худалдан авч байна 2026/07/19